Нутгийн өөрөө удирдах ёс: эрх зүйн харьцуулалт

PUBL724 / Доктор

Багц цаг: 3

Нийтийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нутгийн өөрөө удирдах ёсны онолын урсгалуудыг судалж, түүний Үндсэн хуульд тусгалаа олсон чиг хандлагыг танин мэдэж, Монгол Улсын нутгийн өөрөө удирдах ёсны төлөвшлийг эрх зүйн үүднээс шинжилж, түүний цаашдийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход энэ хичээлийн зорилго оршино.

Товч агуулга

- Нутгийн өөрөө удирдах ёсны орчин үеийн асуудал хичээлээр - Нутгийн өөрөө удирдах ёсны жам ёсны онол, төрийн онол, нийгмийн онол, дуализмын онолын урсгалуудыг шинжлэх - Нутгийн өөрөө удирдах ёсны нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн болон бүтэц зохион байгуулалтын үндсийг судлах - Төрийн ба орон нутгийн ашиг сонирхол төрийн байгууламжид тусгалаа олсон тухай - Нутгийн өөрийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулах зарчмын хэрэгжилт - Нутгийн өөрөө удирдах ёсны төлөвшил - Нутгийн өөрөө удирдах ёсны эрх зүйн үндсийг судлах нь -Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтэц зохион байгуулалтын үндсийг боловсронгуй болгох нь - Нутгийн өөрөө удирдах ёсны эдийн засгийг үндсийг бэхжүүлэх тухай