Байгалийн эрдэс түүхий эдийг боловсруулах технологи

CHEM820 / Доктор

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Энэхүү хичээлийг судалж буй докторантууд өнгөт үнэт төмөрлөгийн хүдэр, тэдгээрийн баяжмал, баяжуулах үйлдвэрийн хаягдал болох хоёрдогч түүхий эдийг боловсруулах замаар хүрээлэн буй орчинд ээлтэй флотацын, биогидрометаллургийн болон электрохимийн аргуудын онолын үндэстэй гүнзгий танилцаж, эдгээр аргуудыг практикт хэрэглэх боломж, арга зүй, технологийн горим, бүдүүвчтэй танилцаж улмаар флотацын,биогидрометаллургийн, электрохимийн аргуудаар хийсэн манай эрдэмтэдийн хийсэн судалгааны ажил болон эдгээр технологийг нутагшуулах баяжуулалтын онолын болон технологийн мэдлэг эзэмших, судалгааны боломжит хувилбаруудтай танилцаж, онол-сорилын арга зүй эзэмших болно.

Товч агуулга

Эрдэс түүхий эдийн флотацын,биогидрометаллургийн болон электрохимийн баяжуулалтын аргуудын онолын болон баяжуулатын арга технологи, хэрэглэгдэх урвалж, эрдэс түүхий эдийн тухайлбал өнгөт ба үнэт төмөрлөгийн хүдрийн бүтцийн онцлог, чулуулгийн гарал үүсэл генетикийн нөлөөлөл, баяжуулалт болоод уусгалтын аргын бүдүүвчийг боловсруулах аргачилал, өндөр болон ядуу агуулгатай хүдрийг боловсруулах практикийн тоймууд багтана.