Сэтгүүл зүйн онолын үндсэн асуудлууд

JOUR701 / Магистр

Багц цаг: 2

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн зорилго нь сэтгүүл зүйн үүсэл, хөгжлөөс эхлээд олон нийт мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааны онцлог, үүрэг, зарчим, нийтлэлийн бүтэц, үр нөлөө, үр ашиг, сэтгүүлчийн ёс зүй, нийгмийн хариуцлага, мэдээллийн онолын үндэс зэрэг сэтгүүл зүйн тулгуур категориудыг цэгцтэй байдлаар ойлгуулахын хамт орчин үеийн сэтгүүл зүйн онолын тулгамдсан асуудлуудтай танилцахад оршино. Энэ хичээлийг үзэж дууссанаар магистрант мэргэжлийн бусад гол хичээлийг судлах, цэгцтэй ойлгох, суурь мэдлэг олж авна. Мөн сэтгүүл зүйн үйл ажиллагааны онцлог, нийгэмд гүйцэтгэх үүрэг, эзлэх байрын талаар тодорхой мэдлэгтэй болж, олж авсан мэдлэгт түшиглэн ОНМХ-ийг бие дааж судлах чадвар эзэмшин сэтгүүл зүйн зарим асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх болно. Түүнчлэн сэтгүүл зүйн ба бусад шинжлэх ухааны харилцаа холбоо, нийгмийн институт болох онцлогийг бүрэн ойлгох болно.

Товч агуулга

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бие даасан шинжлэх ухаан болох ерөнхий ойлголт өгнө. Сэтгүүл зүйн үүсэл, хөгжлийн үндсэн үе шатууд, үүрэг, зарчим, сэтгүүлчийн ёс зүй, нийгмийн хариуцлага, нийтлэлийн үр нөлөө, үр ашгийн онолын үндсийн талаар мэдлэг өгнө. Мөн сэтгүүл зүй ба бусад шинжлэх ухааны харилцаа холбоо, ОНМХ-ийн бүтэц, сэтгүүлчид тавих шаардлага, нийгмийн шинж төрхийн талаар суурь мэдлэг олгоно. Орчин үеийн сэтгүүл зүйн онолын гол урсгалууд, монголын сэтгүүл зүйд гарч буй өөрчлөлт шинэчлэлийн тулгамдсан асуудалтай танилцуулна. Чөлөөт хэвлэлийн онол үзэл баримтлал болон сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага нөлөөлөх хүчин зүйлийн талаар ойлголт өгнө