Хятад хэл шинжлэлийн удиртгал

CHIN344 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тус хичээл нь хятад судлалын томоохон салбарын нэг хятад хэл шинжлэлийн үндсэн зангилаа асуудлыг цуваа цагийн хүрээнд уламжлал, шинэчлэлийн харилцан шүтэлцээнд судлах зорилготой бөгөөд хятад хэлний дотоод бүтэц, зүй тогтол, түүний мөн чанар, хөгжлийн талаар цогц мэдлэгтэй болж, үе үеийн хятад хэл шинжлэлчдийн дэвшүүлсэн үзэл баримтлал болон онолыг тоймлон судалснаар хятад хэлний түүхэн хөгжлийн чиг хандлага, хэлзүйжэх үйл явц болон хэлний нэгж, түвшнүүдийн хувирал өөрчлөлтийг хэлний бодит баримт дээр тулгуурлан ойлгож, ухаарснаар язгуур хэлний хэв шинж болон мөн чанар, хэлний олон үзэгдлийг шинжлэх чадварыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Товч агуулга

Хятад хэл шинжлэлийн үүсэл, хөгжлийг үечлэн авч үзэх нь, эрт үеэс 19-р зууны дунд үе хүртэл хятад эрдэмтэн мэргэдийн хятад хэлийг судалж ирсэн тойм, барууны хэл шинжлэийн судалгааны нөлөө хийгээд Хятадын шинэ үеийн хэл шинжлэийн судлагааны суурь тавигдсан нь, хятад хэлний талаарх гол онол, үзэл баримтлуулад хийгээд томоохон бүтээлүүд, хятад хэлний түүхэн хөгжлийн чиг хандлага, хэлний хувиргал өөрчлөлтүүд хийгээд хэлзүйжих үйл явцын онцлог, хэлийг бүтэц буюу өгүүлбэр зүй, утга зүй хийгээд аж хэрэглээний гурвалсан шүтэлцээнд авч үзэх нь зэрэг орчин цагийн хятад хэл шинжлэлийн гол судалгаануудын үр дүнг судалж, хятад хэлний мөн чанарын талаарх онолын мэдлэг эзэмшиж, орчин хятад хэлний олон түвшинд шинжлэл хийх чадвар, дадал эзэмшинэ.