Төсвийн менежмент

FINN330 / Бакалавр

Багц цаг: 3

Санхүүгийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь оюутнуудад төсвийн талаарх ерөнхий ойлголт болон төсвийн зарчмууд, төсөв бэлтгэх төлөвлөх аргачлал, Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, дунд хугацааны төсвийн төлөвлөлт, төсвийн үйл явц буюу төсөв бэлтгэх боловсруулах, төсвийн төслийг хэлэлцүүлэх, төсвийг батлах, хэрэгжүүлэх, хяналт тавих, тайлагнах, улсын хөрөнгө оруулалтын төлөвлөлт, салбарын шинжилгээ, Засгийн гадаад өр, төлбөр, төрийн сангийн нэгдсэн тогтолцоо, төсвийн хууль эрх зүйн орчин, төв болон орон нутгийн төсвийн хоорондын харилцааны асуудлаар мэдлэг олгоход чиглэгдэнэ.

Товч агуулга

Төр өөрийн үйл ажиллагааг явуулах санхүүгийн эх үүсвэр бий болгох зорилгоор тухайн жилд өөрийн мэдэлдээ хуримтлуулан,хуваарилж зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого,зарлагын төлөвлөгөөг улсын төсөв гэдэг. Төсвийн тусламжтайгаар үндэсний орлогын зохих хэсэг төрийн мэдэлд төвлөрч,эдийн засаг,боловсрол, эрүүл мэнд,соёлын хөгжилд чиглэсэн нийгэм-эдийн засгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ашигладаг. Энэ утгаар нь авч үзвэл ТӨСӨВ нь улс орны нийгэм-эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэгдсэн санхүүгийн нэгдсэн төлөвлөгөө юм. Энэхүү илтгэлийн хүрээнд төсвийн үүрэг, түүний зарчим болон төсвийн хэлбэрүүд, төсвийн систем дэх төсөвлөлтийн арга замууд, төсвийн төлөвлөлтийн үйл явц, төв болон орон нутгийн төсвийн харилцаа, төсвийн ил тод байдлын талаар танилцуулах болно. Мөн түүнчлэн онол арга зүйн асуудлыг Монгол Улсын төсвийн шинэчлэлийн өнөөгийн байдалтай харьцуулсан байдлаар, мөн түүнийг хэрэгжүүлэх арга замуудын талаар дурьдана. Энэ хичээлийн хүрээнд Төсвийн бодлогын төрлүүдийн тухай,Төсвийн циклийн үе шатуудын тухай, Төсвийн урсгал орлого, хөрөнгийн орлого буцалтгүй тусламжийн тухай, Төсвийн орлогын шинжилгээ, Татварын нэр төрлийн орлогын төсөвт үзүүлэх нөлөөлөл, Төсвийн орлогыг тооцох арга зүй, Татвар, гаалийн байгууллагууд болон бусад байгууллагуудын орлогын төлөвлөлт, Татварын бодлого болон бусад салбарт нөлөөлөх, Төсвийн зарлагын удирдлагын аргачлал, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэг хэсэг нь төсвийн хөрөнгө оруулалт, Салбар бүрийн төсвийн урсгал болон хөрөнгийн зардлын уялдаа, Салбаруудын төсвийн норм, норматив, Төсвийн зарлагыг бэлтгэх асуудал, Төсвийн гүйцэтгэл, дотоод хяналтын асуудал, Урсгал зардлын эдийн засгийн нөлөөлөл,дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь, Төсвийн орлого зарлагын урьдчилсан таамаглал, шинжилгээний талаар судлаж үзнэ.