Монголын түүх: Хоёр хувьсгалын хоорондох Монгол (1921-1990) (Ерөнхий суурь)

HIST106 / Бакалавр

Багц цаг: 3

Түүхийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Монголын түүхийн нэн шинэ үе буюу ХХ зууны Монголын түүхийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг олгох, түүхэн үйл явц, гадаад, дотоод нөхцөл шалтгаан, үр дүн, сургамжийг олон талаас харах, харьцуулах, дүгнэх, бие даан ажиллах арга, чадвар эзэмшүүлэхээс гадна судалгаанд сурвалж, хэрэглэгдэхүүнийг өргөн ашиглаж сургахад энэ хичээлийн зорилго оршино. ХХ зууны үеэс өнөө хүртэлх үеийн Монголын түүхийн талаар мэдлэгтэй болсноор тусгаар тогтнол ямар их үнэ цэнээр олдсон, эх орноо хайрлах, хамгаалах эх орны үнэ цэнэтэй иргэн байхын учир холбогдолыг гүн ойлгож ухамсарлана. ХХ зуунд Монгол улс нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан асар хурдацтай хөгжиж ирсэн түүхийн мэдлэгтэй болсноор өмнөх болон дараагийн үеийн эх түүхийн суурь болдогоороо ач холбогдолтой.

Товч агуулга

ХХ зууны Монголын түүхийн гол үндсэн зангилаа асуудал болох тусгаар тогтнолоо дахин сэргээн тунхагласны дараах нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлалд гарсан зөрчил, тэмцэл, “баруунтан”, “зүүнтэн”-ий засаглал, улс төрийн хэлмэгдүүлэлт, тусгаар тогтнол, геополитик, ЗХУ-Японы Монголын талаарх ашиг сонирхол, Их гүрнүүдийн бодлого, Манжуурын хэлэлцээр, Халхын голын дайн, Чөлөөлөх дайнд монголчууд оролцсон, социалист системийн бүрэлдэхүүнд орсон, ХАА-г хамтралжуулсан, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны хөгжил, монголчуудын оюун санаанд гарсан өөрчлөлт, үзэл сурталын довтолгоон, сэхээтний төөрөгдөл, социализмын гажуудал, социализм нуран унасан талаар үзнэ. ХХ зууны үеийн Монголын түүхийг марксист түүх бичлэг болон сүүлийн үеийн гадаад, дотоодын судлаачдын судалгааны бүтээл, архивын сурвалж, хэрэглэгдэхүүнийг түлхүү ашиглах замаар Монголчууд “Улаан монгол” болсон түүхийг улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, хүний хөгжил, сэтгэлгээний талаас авч үзнэ.