Биобүтээгдэхүүн ба Биосепераци

BIOT401 / Бакалавр

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээл нь оюутнуудад биотехнологийн аргаар үйлдвэрлэж буй биомолекулуудыг ялгаж, цэвэрлэж, бэлтгэхэд хэрэглэгддэг аргууд болон тоног төхөөрөмжийн талаар мэдлэг олгох зорилготой.

Товч агуулга

Энэхүү хичээлээр оюутнууд биотехнологийн аргаар үйлдвэрлэж буй биобүтээгдэхүүнүүд болох биомолекулуудын шинж чанар, ангилал, тэдгээрийг тэжээлийн орчноос ялгаж, цэвэрлэхэд хэрэглэгддэг аргууд болох эсийг задлах арга, өтгөрүүлэх аргууд, биомолекулыг ялгаж цэвэрлэх хроматографийн аргууд, цэвэрлэсэн молекулуудыг судлах анализын аргуудын талаар болон биобүтээгдэхүүнийг тогтворжуулах болон биопроцессийн симуляцийн талаар судлана.