Популяцийн генетик

GENE305 / Бакалавр

Багц цаг: 2

Биологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Аливаа амьд байгалийг судлаач популяцийн түвшинд л судалгаагаа эхлэдэг тул түүнд популяцыын генетикийн мэдлэг юу юунаас илүү хэрэгтэй болдог.Ийм ч учраас экологи,хамгааллын биологийн судалгаанд популяцийн генетикийн онол,судалгааны арга барил өргөн нэвтэрч эдгээр салбарын хөгжлийг хурдасгаж үр дүнг тодорхой болгоход чухал нөлөө үзүүлж байна.Мөн тэрчлэн хүний генетик, амьтан судлал, ургамал судлал, микробиологи гэх мэт бүхий л биологийн салбарт популяцийн генетикийн хууль аргазүй хэрэглэх болжээ. Эдүгээ эволюцийн онол популяцийн генетикийн хууль,онол дээр үндэслэн улам бүр боловсронгуй болж байгаа нь популяцийн генетикийг зайлшгүй судлах нэг үндэс нь болж байна

Товч агуулга

Популяцийн генетик нь эволюци ба эволюцийн квантификаци яаж өөрчлөгдөж байгааг судалдаг ба хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа салбар. Популяцийн генетикийн онол ба судалгааны үр дүнгийн боловсруулалтын талаар танилцуулна. Үүнд популяцийн генетик вариацад селекци, тохиолдлын бус үржил, генийн урсгал ба популяцийн тоо толгойд нөлөөлөх зүй тогтолыг судална. Үүнд селекцийн вариацын эффект, генетик дрифт, миграци гэх мэтийг модель болгоно