Сэтгэл судлалын үндэс

PSYC100 / Бакалавр

Багц цаг: 3

Гадаад хэлний тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Сэтгэл судалын шинжлэх ухааны судлагдахуун, судлах асуудлуудыг гүнзгийрүүлж, сэтгэл судлаач эрдэмтдийн онол, үзэл баримтлалтай танилцан, сэтгэл судлалын холбогдолтой ном, бүтээлүүдийг судалж мэдлэгээ улам гүнзгийрүүлнэ.

Товч агуулга

Сэтгэл судлалын судлагдахуун, судлах зүйл; сэтгэл судлалын судалгааны зарчмууд, судалгааны аргууд; судалгааны ажилд гардаг алдаа; сэтгэл судлалын түүхэн тойм, эртний сэтгэгчдийн үзэл санаа, сэтгэл судлалд философи ба физиологийн нөлөө; сэтгэл судлалын онолын чиглэлүүд: психоанализ /фрейдизм, неофрейдизм/, бихевиоризм, гештальт сэтгэл судлалын үндэс; сэтгэцийн үндсэн тодорхойлолт, хүн ба амьтны сэтгэцийн хөгжлийн асуудал; сэтгэцийн хөгжил дэх биологийн ба нийгмийн хүчин зүйл; ухамсрын мөн чанар, түүний шинж, хэлбэр; танин мэдэх процессууд; сэрэл ба түүний зүй тогтол, төрөл анги; хүртэхүй ба экстрасенсор сэрэл; сэрэл ,хүртэхүйн хөгжил; анхаарлын төрөл, хэлбэр; анхаарлыг удирдах асуудал; ой тогтоолтын механизм, төрөл анги, удирдах арга барил; сэтгэхүйн төрөл, хэлбэр, хэл сэтгэхүйн холбоо; хэл ярианы механизм, төрөл анги, хэл ярианы биш харилцаа, түүний сэтгэл зүйн асуудал, харилцааны тухай ойлголт; бие хүний сэтгэл зүйн шинж чанарууд; темперамент, зан төлөв, авьяас чадвар; бие хүний сэтгэл зүйн ба бүлгийн сэтгэл зүйн асуудал; сэтгэл судлал ба хэрэглээ.