Антропоэкологи

ANTH209 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Орчин үеийн хүний биологи онцлог, хувьсал хөгжлийн зүй тогтлыг хүний морфологи, өсөлт хөгжил, хүрээлэн буй орчны харилцан үйлчлэл, дасан зохицлын үүднээс судална.

Товч агуулга

Дэлхийн орчин үеийн хүн амын антропологи бүтцийг морфологийн шинж, өсөлт хөгжлийн явц, оршин буй газар нутагтай нь холбон судална. Орчин үед хүн төрөлхтөнд тулгарч буй хүн амын өсөлт, өвчлөлт, хоол хүнсний өөрчлөлт, хүрээлэн буй орчны өөрчлөлт, экологийн тэнцвэр алдагдал зэрэг асуудлуудыг авч үзнэ. Хичээлийн агуулга 3 бүлэг сэдвээс тогтоно. Ауксологи – Хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжлийн зүй тогтол, төрөхөөс өмнөх болон төрсний дараах өсөлтийн онцлог, хүүхдийн бие бялдрын өсөлтөд нөлөөлөх удамшлын, байгалийн, нийгмийн хүчин зүйлс. Хүний морфологи - Хүний биеийн хэмжээ, хэлбэр, арьс, үс, нүдний өнгө, цусны бүлэг гэх мэт шинжүүдийн хувьсахуй, тэдгээрийн дасан зохицох ач холбогдол, хүний биологийн болон соёлын дасан зохицлын тухай онолын үзэл баримтлалууд Хүний экологи – Дэлхийн байгаль газар зүйн болон нийгэм эдийн засгийн янз бүрийн орчинд аж төрөн буй хүмүүсийн аж ахуйн хэвшил, соёлын, биологийн дасан зохицлын хэлбэрүүд, дэлхийн хүн амын өсөлт, өөрчлөлтийн динамик, хэтийн төлөв, өвчлөл, хүний түүхэн хувьсал хөгжил ба өвчлөл. Хичээлийн явцад оюутан бүр бүлэг сэдэв бүрд тодорхой сэдвээр бие даалт хийн илтгэл тавьж хамгаална.