Химийн технологийн үндэс

CHTE201 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Химийн үйлдвэрүүд, тэдгээрийн ангилал, химийн процесс бүхий уул уурхайн болон боловсруулах аж үйлдвэрүүдийн түүхий эд, түүхий эдийг бэлтгэх, боловсруулалтын технологийн арга аргачлал, эх орны зарим үйлдвэрүүдийн болон эх орондоо байгуулах боломжтой зарим үйлдвэрүүдийн технологийн үндсэн ойлголтуудтай танилцах.

Товч агуулга

Хэрэглээний химийн үндсэн ойлголтууд, хүдрээс металл боловсруулах технологийн процессууд(гидрометаллурги, пирометаллурги)-ын ерөнхий ойлголт, аж үйлдвэрүүдийн ангилал, хүнс, нэхмэл ноос, мод, арьс шир, метал ба метал бус эрдэс түүхий эд боловсруулах үйлдвэрүүд, химийн үйлдвэрүүд, химийн үйлдвэрийн ангилал, химийн үндсэн үйлдвэрүүд, резин ба мяндасны үйлдвэр, электрохими, гальваникийн процесс, тэсрэх бодис үйлдвэрлэх технологи, металлын зэврэлтийн процесс, хөдөө аж ахуйд хэрэглэгдэх химийн бодисын үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл, цавуу болон бүрхэх материалын үйлдвэрлэл, саван болон цэвэрлэгээний бодисын үйлдвэрлэл, бусад химийн бодисын үйлдвэрлэл, химийн үйлдвэрийн хөгжлийн чиг хандлага