Сонгуулийн эрх зүй

PLAW400 / Бакалавр

Багц цаг: 2

Бизнесийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Сонгуулийн эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдалд үндэслэгдэн үүсэх харилцааны эрх зүйн зохицуулалт, онцлогийн талаар мэдлэг олж, улмаар эрх зүйн холбогдол бүхий асуудалд сонгуулийн эрх зүйг үндэслэн хандах хандлага төлөвшиж, сонгуулийн харилцааны болон үндэсний хэмжээний хууль практикын асуудалд зохих хэмжээнд сонгуулийн эрх зүйг хэрэглэх, улмаар үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшихэд хичээлийн зорилго оршино. Оюутанд сонгуулийн эрх зүйн харилцаа, хэм хэмжээний талаар ойлголт өгөх, мэдлэг олгох ач холбогдолтой.

Товч агуулга

Сонгуулийн эрх зүйн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох сонгуулийн тогтолцооны үүсэл хөгжил, сонгуулийн эрх зүйн ойлголт, эх сурвалж зарчим, сонгуулийн тойрог, сонгуулийн хэсэг, сонгцуульд оролцогч байгууллагын оролцоо, сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн үнэмлэх, нам эвсэл, нэр дэвшүүлэлт, сонгуулийн сурталчилгаа, мөрийн хөтөлбөр, сонгогчийн санхүүжилт, сонгуулийн өдөр, санал авах болон тоолох ажиллагаа, сонгуулийн эрхийг хамгаалах, хариуцлагын тогтолцоо, сонгуулийн маргаан шийдвэрлэх талаар ойлголт өгч, сонгуулийн үйл ажиллагаанд сонгуулийн хууль тогтоомжийн дагуу боловсруулалт хийж хэрэгцээтэй мэдээллээ олж авах