Химийн агуулгатай математик

MATH222 / Бакалавр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Байгалийн шинжлэх ухааны үндсэн хэрэглэгдэхүүн болсон математикийн ухааны суурь ойлголтуудтай танилцуулж, математикийг ашиглах зарим үндсэн чадваруудыг эзэмшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино.

Товч агуулга

Хичээлийн эхэнд математик хандлагын онцлогийг мэдрүүлэх зорилгоор практик асуудлыг математикаар томъёолох, шийдэх, ерөнхийлөх, зүй тогтол олох гэсэн үндсэн ойлголт, чадваруудыг эзэмшүүлэх сонирхолтой бодлогууд, зарим сонгодог теоремуудын талаар авч үзнэ. Дараа нь нэг ба олон хувьсагчийн анализ, тэр дундаа дифференциал болон интеграл тоолол, тэдний хэрэглээг үзнэ. Улмаар тооцон бодох математикийн зарим элементүүд, тэр дундаа алгебрын тэгшитгэлийн шийдийг олох зарим сонгодог аргуудыг үзнэ. Сүүлийн хэсэгт нь олон хэмжээст огторгуй, шугаман алгебр болон ердийн дифференциал тэгшитгэлийн талаар үзнэ.