Тоон зурагзүй

GEOI412 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Газарзүйн Мэдээллийн системийн ангийн оюутнуудад мэргэжлийн програм хангамжийн тусламжтайгаар тоон газрын зураг зохиож үйлдэх арга аргачлал, тоон газрын зураг зохиоход хэрэглэгдэх орчин үеийн техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжтэй танилцана. Тоон газрын зургийн редакци зохиолтын ажлуудын мөн чанар, онцлог ялгаа, дэс дараалал тэдгээрийн үндсэн үе шатуудтай танилцан суралцах, зохиолт болон хэвлэлийн эх бэлтгэх явцад агуулгын элементүүд, таних тэмдэг, бичиглэлийг программын тусламжтайгаар хэрхэн яаж зөв оновчтой сонгох, тэдгээрийг координатаар нь хэрхэн байршуулах, зураглах, цаашид өөрийн судалгааны үр дүнгээ газрын зурагт хэрхэн буулган зэрэг тоон газрын зургийг програм хангамжийн тусламжтайгаар зохион зурах үйл явц, дэс дараалалыг онолын үндэстэй практик ажлуудтай хамтад нь судлах болно.

Товч агуулга

Энэхүү хичээлээр тоон газрын зураг, атласын төлөвлөлт , редакци зохиолтын ажлын мөн чанар, агуулга, зорилготой танилцах, редакци зохиолтын ажлын үндсэн үе шатууд болох редакцийн бэлтгэл ажил, зохиолтын ажлууд, технологийн схем, редакцийн зааварчилгаа, газрын зургийг зохиоход хэрэглэгдэх дүрслэлийн аргууд, ерөнхийлөл, таних тэмдэг зэргийг хэрхэн яаж зөв, оновчтой сонгох, хэрэглэх тэдгээртэй ажиллах арга аргачлал, зохиогчийн болон газрын зургийн эх материалуудын боловсруулалт, зохиолтын, хэвлэлийн эх бэлтгэх зэрэг олон чухал ойлголтуудыг онолын үндэстэй, үе шаттай, тоног төхөөрөмж, мэргэжлийн програм хангамжийн тусламжтайгаар судлах болно.