Эволюцийн асуудлууд

BIOL801 / Доктор

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эволюци бол биологийн шинжлэх ухааны бүх салбарыг нэгтгэгч мэдлэгийн салбар мөн. Украйн-Америкийн нэрт биологич Феодозиус Добжанскийн хэлснээр “эволюцийн гэрэл гэгээнд л харахгүй бол биологийн юу ч утга учиргүй” юм. Эволюцийн биологи амьдралын түүхийг, организмын олон янз байдал, тэдний туйлын учир шалтгааныг илрүүлэх зорилготой. Эволюцийн биологи бусад биологийн салбаруудад төдийгүй анагаах ухаан, хөдөө аж ахуй, компьютерийн ухааны салбарууд болон хүн төрөлхтөн өөрийгөө танин мэдэх зэрэг нийгмийн асуудалд ч чухал хувь нэмэр оруулдаг.Иймд уг хичээлээр биологийн олон салбарт хуримтлуулсан мэдлэг, зүй тогтлыг эволюцийн учир шалтгаанаар тайлбарлах, эволюцийн үндсэн асуудлуудыг биологийн мэдээ баримтаар шалгах, баталгаажуулах асуудлыг гүнзгийрүүлсэн түвшинд судалж, эволюцийн үндсэн салбаруудын шийдэгдээгүй чухал асуудлуудын талаар гарсан хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг анхдагч бүтээлээс нь судалснаар суралцагсдад эволюцийн сэтгэлгээний хэв маяг бүрдүүлэх, ингэснээр биологийн үзэгдлийн туйлын мөн чанарын эрэл хайгуулыг бүтээлчээр хийх, судалгааны үр дүнд шүүмжлэлтэй хандах дадал, чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Товч агуулга

Хичээлийн удиртгал. Эволюцийн биологийн удиртгал. Эволюци сэтгэлгээний хөгжил. Молекул генетик ба Менделийн генетик. Эволюцийн нотолгоо. Байгалийн шалгарал, түүний хэлбэрүүд. Шалгарал ба вариаци. Харди-Вайнбергийн зарчим. Уг зарчим хэрэгжихгүй байх тохиолдлууд. Байгалийн шалгарлын генетик онолын удиртгал. Мутаци. Мутаци-шалгарлын тэнцвэр. Популяцийн генетикийн стохастик онол. Популяциас вариаци алдагдах нөхцөлт, нөхцөлт бус хугацаа. Райт-Фишерийн загвар. Хүйсийн бүтэцтэй, газарзүйн бүтэцтэй, популяцийн хэмжээ хувьсамтгай үеийн Райт-Фишерийн загвар. Молекул популяцийн генетик. Хоёр локусын онол. Холбооны тэнцвэрт бус байдлын коэффициент. Тоон шинж тэмдгийн эволюци. Мутацийн эрчим. Зохилдолгооны ландшафт ба шалгарлын сигнатур. Зүйлийн үзэл баримтлал. Тусгаарлагч механизмууд. Зүйлийн үүсэл. Филогенетик анализын удиртгал ба кладистик. Зай/ялгааны арга, максимум парсимоний арга (maximum parsimony), максимум магадлалын (maximum likelihood) арга. Макроэволюци. Дэлхий дээрх амьдралын түүх. Эволюцийн геномик. Эволюцийн хөгжлийн биологи. Тасалданги тэнцвэр (punctuated equilibrium) ба филетик градуализм. Зан төрхийн эволюци. Бэлгийн шалгарал. Амьдралын эргэлтийн шинж тэмдгийн эволюци. Бэлгийн үржлийн эволюци. Коэволюци. Мөхөл ба зохилдолгооны радиаци. Хүний эволюци. Эволюцийн анализын хэрэглээ.