Монголын түүх: Монгол орон орчин үежсэн түүх (XX зуун) (Ерөнхий суурь)

HIST107 / Бакалавр

Багц цаг: 3

Түүхийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

ХХ зуун бол монголчуудын агуу үндсэн гурван хувьсгалын эрэн, сэргэн мандалтын зуун юм. Чухам энэ зуунд монголчууд феодализм, социализм, ардчилал зах зээлийн гэсэн тэс өөр нийгмийн байгуулалыг дамжин дэвшил хөгжилд хүрсэн нь нэн сонирхолтой, түүхэн сургамжтай үйл явц байв. Монголчууд ХХ зуунд тусгаар тогтнолоо олж бэхжүүлэн, олон улсын дунд байр, суурь нэр хүндээ дээшлүүлж, эдийн засаг, соёлоо хөгжүүлж, хүн амаа өсгөж, дэлхийн нийтлэг дэг жаягаар хөгжих гараагаа эхэлсэн нь монголын нийгэм (Modern society) орчин үеийн шинж төрөхтэй болсон тухай энэ хичээлээр судална. Тус хичээлийн гол зорилго нь Монголын ХХ зууны түүхийн үндсэн мэдлэгийг оюутанд олгож, нийгмийн мөн чанар, түүний хувьсал, хөгжлийг ойлгуулах, нүүдэлчдийн соёл иргэншил орчин үеийн шинжтэй болж хөгжсөний өвөрмөц талыг ойлгуулахад гол зорилго оршино. ХХ зууны Монголын түүх судлалаар орчин үед гарч буй олон улсын судлаачдын үзэл бодолтой танилцуулах, түүхийг ойлгох арга зүйг эзэмшүүлэх нь чуххл зорилт юм. Үүний тулд оюутан хичээлийн явцад Монголын тухай олон хэлээрх түүхэн сурвалж, баримттай танилцахаас гадна орчин үеийн судлаачдын онол, үнэлэлт дүгнэлтээс суралцах юм. ХХ зуун бол монголчуудын агуу үндсэн гурван хувьсгалын эрэн, сэргэн мандалтын зуун юм. Чухам энэ зуунд монголчууд феодализм, социализм, ардчилал зах зээлийн гэсэн тэс өөр нийгмийн байгуулалыг дамжин дэвшил хөгжилд хүрсэн нь нэн сонирхолтой, түүхэн сургамжтай үйл явц байв.

Товч агуулга

Монголын түүхийг судлахын ач холбогдол, түүхийн танин мэдэхүйн орчин үеийн онцлогууд, түүхийн нийгмийн үүргүүдийг ойлгуулна. Түүх судлах өвөрмөц аргуудыг эзэмшүүлнэ. Түүхийн сургалтын орчин үеийн шинэ хандлагуудыг авч үзнэ. Хүн төрөлхтөний нийгмийн дэвшлийн шинэ хандлага ХХ зуунд Монголын нөхцөлд хэрхэн өвөрмөцөөр хэрэгжсэн асуудлыг авч үзнэ Нийгмийн дэвшил , орчин үеийн шинж төрх асуудлуудын онолын талыг улс орны хөгжлийн бодит жишээгээр тайлбарлана. 1911 оны үндэсний хувьсгал Монголын нийгмийн дэвшлийн үндэс суурийг тавьсан болохыг нотолж, 1911-1921 он хүртэл Монголын нийгэм, эдийн засаг ,соёлын амьдралд гарсан их өөрчлөлтийн мөн чанарыг хичээлд гүнзгий тусгана. 1921-1940 оны үеийн зөрчил бэрхшээлийн учир шалтгаан, түүнийг даван туулах явцад гарсан алдаа гажуудлын мөн чанар, хор уршгийн асуудлыг тодорхой авч үзнэ. Ардын хувьсгалын социалист социалист шатанд Монголын нийгэмд дэвшил хэрхэн явагдсан болон тухайн үеийн түүхэнд гарч байсан зарим гажуудлын шалтгаан үндэс юу байсан болохыг авч үзнэ. Ерээд онд Монголын нийгэмд гарсан гүн гүнзгий өөрчлөлт нь улс орны цаашдын ирээдүйн нийгмийн хөгжлийн шинэ хандлагыг бий болгосон тухай тодорхой мэдээлэл өгч санал соллилцоно