Оросын түүх

RUAS453 / Бакалавр

Багц цаг: 3

Европ судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 1 цаг - 16 хоног

Семинар: 4 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Монгол улсын мөнхий хойд хөрш болох ОХУ дэлхийн түүхэн үйл явцад эзлэж буй байр суурь, үүсэл гарал, хөгжлийн үе шат, гүйцэтгэсэн үүрэг ба ач холбогдол. Орос ард түмний үүсэл гарал, түүхэн замнал, уламжлалтай танилцаж, ард түмэн бүр өөрийн зохих туухийн замтай, хөгжлийн онцлогтой, түүнд тулгуурлан өөрийн үзэл бодол, сэтгэхүй, сэтгэлгээтэй гэдгийг мэдсэнээр аливаа ард түмэнд хүлээцтэй хандах, үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх, уламжлалд нь хүндэтгэлтэй ханддаг болох юм.)

Товч агуулга

Шинжлэх ухааны хувьд түүх юу илэрхийлдэг? Түүхээ судалснаар оросын иргэншлийн үүсэл гарал болон түүхэн хөгжлийн өвөрмөц онцлог, үе шат, үндсэн хүчин зүйл ба тус улсын нийгмийн хөгжил, бүтэц, түүний онцлог, байгаль цаг уурын нөлөө, үнэн алдартны шашны нөлөө, олон үндэстний шинжтэй холбоотой асуудалтай танилцаж өөрийн улсын түүх, уламжлалаараа бахархах, бусад ард түмэнд хүндэтгэлтэй ханддаг болно.