Төрийн захиргааны онол, менежмент

PUAD205 / Бакалавр

Багц цаг: 3

Нийтийн удирдлагын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Төрийн захиргааны онол, менежментийн шинжлэх ухааны үүсэл хөгжил, төлөөлөгчдийн үзэл баримтлал, төрийн захиргаа, нийтийн удирдлагын байгууллагуудын чиг үүрэг, удирдлагын тогтолцоо, хүний нөөцийн менежментийн онцлог, чанарын удирдлага, мэдээллийн систем, хяналт хариуцлагын тогтолцоо, төрийн захиргааны шинэчлэлийн үзэл баримтлал, төрийн захиргааны онол менежментийн орчин үеийн чиг хандлагын талаар онолын суурь системтэй мэдлэг, чадвар олгоно.

Товч агуулга

Төрийн захиргааны онол, онолын сэтгэлгээний тухай, онол арга зүйн хандлага, менежментийн үндсэн ойлголт, үүсэл хөгжил, үзэл баримтлал, судлах зүйлс, зарчмууд, төрийн захиргааны шинэтгэлийн онолын орчин үеийн хандлага. Төрийн захиргааны шинжлэх ухаан бие даасан шинжлэх ухаан болох нь, төрийн захиргааны шинжлэх ухаан бусад шинжлэх ухааны салбаруудтай нягт холбоотой болох тухай, төрийн захиргааны онол ба менежментийн онцлог, уламжлал, зорилго, зорилт, бодлого, төлөвлөлт, шийдвэр, хэрэгжүүлэлт, хяналт. Захиргааны байгууллагын тогтолцоо, босоо ба хэвтээ удирдлага, эрх зүйн орчин, онцлог, эрх, үүрэг, хариуцлага, зохистой бүтэц, сайн засаглал. Төрийн захиргаа, нийтийн удирдлагын байгууллагын чиг үүрэг, төрөл ангилал, онцлог, уялдаа холбоо, бүтэц зохион байгуулалт, үндсэн чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, эрх хэм хэмжээ, хариуцлага, чадавхи, нөхцөл, эрх зүйн статус, ач холбогдол, чиг үүргийн шинжилгээ, нөөцийг оновчлох нь. Засаг захиргааны нэгж бүтэц, онцлог, нутгийн өөрөө удирдах ёсны онолын тухай, онолын урсгал, үзэл баримтлал, зарчим, түүхэн уламжлал, орон нутгийн удирдлага нь төрийн удирдлагын нэгэн хэлбэр болох нь, орон нутгийн байгууллагын үндсэн чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, хариуцлага, чадавхи, нөхцөл, эрх зүйн статус, ач холбогдол, дэлхий нийтийн чиг хандлага.Төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн менежментийн онцлог, ангилал, цалин, хөлс зэрэг дэвийн систем, сонгон шалгаруулалт, хөдөлмөрийн харилцаа, онцлог, туршлагууд, хувийн хэвшил болон төрийн захиргааны байгууллагуудын ХНМ-ийн ялгаа, гүйцэтгэлийн үнэлгээ, ажил эрхлэлтийн тэгш боломж, манлайлал. Төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай ойлголт, ач холбогдол, хамтран ажиллах төрөл, боломж, уялдаа, гэрээлэх арга, төрөл ангилал. Чанарын тухай ерөнхий ойлголт, чанарын удирдлагын тухай, чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоо, төрийн захиргааны байгууллагын чанарын удирдлагын онцлог, үнэлгээний зарчмууд, үйл ажиллагааны үр ашигтай байдал, иргэдийн сэтгэл ханамж, дүрэм журмын хэрэгжилт, тасралтгүй сайжруулалт. Нийгмийн хариуцлагын тухай ойлголт, зорилго, ач холбогдол, орчин, нөлөөлөх хүчин зүйл, төрийн байгууллагын нийгмийн хариуцлагын онцлог. төрийн байгууллага, төрийн албан хаагчийн нийгмийн хариуцлага. Төрийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, төрийн албан хаагчийн мэдлэгийн менежмент. Төрийн захиргааны байгууллагын мэдээллийн системийн тухай ойлголт, нэгдсэн системийн ач холбогдол, аюулгүй байдал, орчин үеийн технологийн тухай, бизнес шинжилгээ болон төслийн ажил, буцах холбоо, системийн шинэчлэл. Дотоод хяналтын тухай ойлголт, мониторинг, үнэлгээ, дотоод аудитын төлөвлөгөө, дотоод аудитын үйл ажиллагаа, дотоод аудитын үр дүнд хийх удирдлагын дүгнэлт, дотоод аудитын гүйцэтгэх удирдлагыг оновчтой хяналтаар хангах зорилго, дотоод аудитын үндсэн үүргүүд, Төрийн захиргааны менежментийн өөрчлөлт, шинэ зарчмууд, ирээдүйн чиг хандлагууд, олон улсын чиг хандлага, туршлага.