Байгаль орчны эрх зүй (ахисан түвшин)

PUBL717 / Доктор

Багц цаг: 3

Нийтийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Байгаль орчныг хамгаалах эрх зүйн шинэтгэл нь, урьд өмнө үзсэн Хүрээлэх орчны эрх зүйн хичээлээр эзэмшсэн суурь ойлголтуудыг гүнзгийрүүлж дэлхий нийтэд тулгамдсан Ногоон хөгжлийн үзэл баримтлалын дагуу байгаль орчноо авран хамгаалах талаарх төрийн бодлогын үндсэн баримт бичиг, шинээр батлагдсан хуулиудын хэрэгжилт, тулгамдсан асуудлын талаар, цэгцтэй мэдлэг олгох зорилготой. Хууль амьдралын шүтлэлцээг хангах чиглэлээр зарим зүйл заалтад дүн шинжилгээ хийх замаар суралцагчдын идэвхи санаачлагад тулгуурлан шинэ санаа дүгнэлт гаргаж санал солилцоход чиглэгднэ.

Товч агуулга

Төрөөс экологийн талаар баримтлах бодлогод олон улсын түгээмэл зарчим хэм хэмжээ, хэрхэн илэрч хэрэгжиж буй, Монгол улсын соёрхон баталсан зарим суурь конвенцийн заалт үндэсний холбогдох хуулиудад хэрхэн нийцэж байгаа цаашид анхаарах асуудлын чиглэлийг тоймлон тогтооход дөхөм үзүүлэх байдлаар бүтээлч эрэлхийлж хийхэд хандуулна.