Криминологи

CRIL417 / Бакалавр

Багц цаг: 2

Нийтийн эрх зүйн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Гэмт явдлын зүй тогтол, гэмт хэрэгтэн криминал шинж, ангилал, хохирогчийн виктим шинж болон тодорхой төрлийн гэмт хэргийн криминал шинж, шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар судалж, гэмт хэрэгтэй тэмцэх онол, арга зүй эзэмшинэ.

Товч агуулга

- Криминологийн судлагдахуун, арга зүй - Гэмт явдал • Гэмт явдлын ойлголт, гэмт хэрэг ба гэмт явдал • Гэмт явдлын шинж онцлог, гэмт явдал, түүнтэй тэмцэх онол, үзэл баримтлалууд • Гэмт явдлын тооны болон чанарын үзүүлэлтүүд • Нуугдмал гэмт явдал, бодит гэмт явдлыг баримжаалах нь - Гэмт явдлын шалтгаан, нөхцөл • Гэмт явдлын шалтгаан, нөхцөл, детерминаци • Гэмт явдлын гадаад шалтгаан: улс төр, эдийн засаг, нийгэм-хүн ам зүй, эмнэлэг-сэтгэл зүй • Гэмт явдлын дотоод шалтгаан: гэмт зохион байгуулалт, мэргэшилт, давталт, эргэх нөлөө - Гэмт хэрэгтэн бие хүн • Гэмт хэрэгтэн бие хүний ойлголт • Ангилал • Онц ноцтой гэмт хэрэгтэн - Гэмт хэргийн хохирогч • Виктимологи ба гэмт хэргийн виктимологи • Хохирогчийн өртөмтгий шинж: объектив ба суъектив шинж • Гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх хохирогч төвтэй арга барил - Гэмт явдалтай тэмцэх арга хэмжээ • Гэмт явдалтай тэмцэх арга хэмжээ ба криминологийн прогноз, төлөвлөлт • Гэмт явдалтай тэмцэх хэлбэрүүд: илрүүлэх, таслан зогсоох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ - Шунахай гэмт явдал • Шунахай гэмт явдлын ойлголт, үндсэн шинж • Ахуйн хүрээний шунахай гэмт явдлын ойлголт, криминал шинж, шалтгаан нөхцөл • Эдийн засгийн хүрээний шунахай гэмт явдлын ойлголт, криминал шинж, шалтгаан нөхцөл • Авлигын гэмт явдлын ойлголт, криминал шинж, шалтгаан нөхцөл • Шунахай гэмт явдлаас урьдчилан сэргийлэх стратеги - Хүч хэрэглэсэн гэмт явдал • Хүн хэрэглэсэн гэмт явдлын ойлголт, үндсэн шинж • Гэр бүлийн хүчирхийллийн гэмт явдлын ойлголт, криминал шинж, шалтгаан нөхцөл • Хүчиндэх гэмт явдлын ойлголт, криминал шинж, шалтгаан нөхцөл • Танхайрах, бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт явдлын ойлголт, криминал шинж, шалтгаан нөхцөл • Хүч хэрэглэсэн гэмт явдалтай тэмцэх стратеги - Зохион байгуулалттай гэмт явдал • Зохион байгуулалттай гэмт явдлын ойлголт үндсэн шинж • Жижиг бүлгээр үйлдэх зохион байгуулалттай гэмт явдлын ойлголт, криминал шинж, шалтгаан нөхцөл • Гэмт байгууллагын түвшний зохион байгуулалттай гэмт явдлын ойлголт, криминал шинж, шалтгаан нөхцөл • Зохион байгуулалттай гэмт явдалтай тэмцэх стратеги - Хүүхэд, эмэгтэйчүүдийн гэмт явдал • Хүүхдийн гэмт явдлын ойлголт криминал шинж • Хүүхдийн гэмт явдалтай тэмцэх стратеги • Эмэгтэйчүүдийн гэмт явдлын ойлголт криминал шинж • Эмэгтэйчүүдийн гэмт явдалтай тэмцэх стратеги - Мэргэжлийн давтан болон шоронгийн гэмт явдал • Мэргэжлийн гэмт явдлын ойлголт, криминал шинж, шалтгаан нөхцөл • Давтан гэмт явдлын ойлголт, криминал шинж, шалтгаан нөхцөл • Шоронгийн гэмт явдлын ойлголт, криминал шинж, шалтгаан нөхцөл • Мэрэгжлийн, давтан, шоронгийн гэмт явдалтай тэмцэх стратеги