Плазмын ерөнхий онол

PHYS731 / Доктор

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээл нь физикийн мэргэжлийн ерөнхий болон онолын физикийн хичээлүүдийг үндэслэн бодисын нэгэн төлөв болох плазмын шинж түүнийг тодорхойлох характеристикууд, плазмын параметрүүд, плазмын төлөв байдлыг бичиж илэрхийлэх суурь мэдлэгийг эзэмшүүлэхэд чиглэнэ. гарган авах аргууд, төрөл бүрийн конфигурацитай орон доторхи тусгаар бөөмийн хөдөлгөөн, хөдөлгөөний онцлог, плазм доторхи (өөртөө зохицсон орон) бөөмийн хөдөлгөөн, плазмыг соронзон орноор барих схемүүд, плазм дотор явагдах элементар процессууд, плазм дахь хэлбэлзэл ба долгион, плазмын кинетик онолын зарим элементүүдийг судлах зорилготой. Энэ хичээлийг судалснаар суралцагч плазмын гидродинамик онол ба кинетик онол болон плазмын тооцоолон бодох аргын үндэсийг бүрэн эзэмшиж плазмын шинж чанарыг бичиж илэрхийлэх, судлах аргуудыг агуулгад тусгагдсаны дагуу гүнзгийрүүлэн нэгтгэн судалж физикийн цогц мэдлэгээ бүрдүүлэх ач холбогдолтой бөгөөд дараагийн шатны хичээлийг үзэх нөхцөл бүрдэнэ.

Товч агуулга

Плазмын ерөнхий тодорхойлолт, плазмын онцлог шинж чанарууд, Плазмыг тодорхойлогч хэмжигдхүүнүүд, Гидродинамик онол, кинетик онол, тоон аргууд: PIC симуляци, плазмын термодинамик, температур, Сахын томьёо, мөргөлдөөнд хадгалагдах хуулиудыг хэрэглэх, мөргөлдөөнийг бичих аргууд, Кулоны мөргөлдөөн, Мөргөлдөөнтэй холбоотой процессууд, Тэнцвэрт плазм дахь түгэлтийн функц, Иончлолын тэнцвэр, хэсэгчилсэн тэнцвэр, Цахилгаан орны түгэлтийн функцэд үзүүлэх нөлөө, мөргөлдөөнийг тооцох, хувьсах цахилгаан оронтой үеийн түгэлтийн функц, Түгэлтийн функцийн моментуудыг гарган авах, моментуудын тэгшитгэл, хөдөлгөөний тэгшитгэл ба компонентуудын баланс, энерги ба дулааны урсгалын баланс, Электроны хөдлөц, диффуз, дулаан дамжуулал, Амбиполяр диффуз, иончлолын тогтворгүй байдал, плазмын задрал, Аажим хувьсах орон дахь цэнэгт бөөмийн хөдөлгөөн, плазмыг соронзон орноор барих схемүүд, диасоронзон эффект, Хүчтэй соронзон орны хөндлөн чиглэлд цэнэгт бөөмийн зөөлт, Дрейфийн тогтворгүй байдал, аномаль диффуз, Соронзон орон дахь плазмын тэнцвэр,соронзон орон дахь плазмын захын тогтвор, Власовын тэгшитгэл, Диффузи, эсэргүүцэл, Соронзон гидродинамик тэгшитгэлүүд, нэг ба хоёр шингэнт дөхөлт, Тэнцвэр ба тогтворгүй байдал, Тогтворгүй байдал үүсэх нөхцөлүүд, Тогтворгүй байдлын ангилал, тэдгээрийн шинж чанар, Плазм дахь шугаман бус үзэгдлүүд, Ландаугийн унтралт, Соронзон орон дахь кинетик эффектүүд, Ландаугийн унтралт, Солитон, шугаман бус долгионууд, Плазмын цуурай, Плазмын шугаман бус тэгшитгэлүүд