Тандан судалгааны үндэс

GEOP401 / Бакалавр

Багц цаг: 2

Геологи, геофизикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

• Тандан судалгааны аналитик арга техникүүд болон физик зарчмыг ойлгож авах • Тандан судалгааны арга, аргачлалыг ашиглан зайнаас тандан судлалын судалгааг гүйцэтгэх • Газарзүйн мэдээллийн системийн үндсэн зарчмыг ойлгож түгээмэл хэрэглээний асуудлуудтай танилцуулах

Товч агуулга

Цахилгаан соронзон цацаргалт. Цацаргалтын хуулиуд. Бөөмлөг/Долгиолог шинж чанар. Долгионы урт, давтамж, туйлшрал. ЦС долгион. Максвеллийн тэгшитгэлийн систем. Хугарлын илтгэгч, диэлектрикийн тогтмол. Цацраг зөөлтийн тэгшитгэл. Хар биеийн цацаргалт. ЦС долгионы спектр. ЦС долгион ба бодистой харилцан үйлчлэл. Ойлт, шингээлт, нэвтрэлт (Кирхгофын хууль). ЦС долгион гадаргуугаас ойх (чиглэсэн болон диффузи). Эзэлхүүний ойлт. Зайнаас тандан судлалд ашиглагдах ойлтын үзэгдэл. Дэлхийн агаар мандал. Агаар мандал дахь шингээлт болон сарнил (Релейн болон Мигийн сарнил). Агаар мандлын энгийн загварууд. Агаар мандлын нөлөөллийн засвар хийх. Дүрс бүртгэх аппарат. Спектрал мэдрэх чадвар. Цахиурт мэдрэгчийн нэгдэл. Хар, цагаан болон өнгөт бүртгэгч. Дижитал бүртгэгч. Фотограмметр. Рельефийн шилжилт. Налуугийн шилжилт. Параллакс. Зурагт тоон боловсруулалт хийх. Дулааны мэдрэгч. Бодит болон төлөөлөх температур. Ялгах чадвар. Богино долгионы идэвхгүй бүртгэгч. Тодролын температур. Агаар мандлын нөлөөлөл. Антенн. Радарын байгууламж. Радарын үндсэн ойлголт. Радарын дохионы мэдээлэл (дохионы эрчим, динлектрик шинж чанарын мэдрэмж, судалгааны обьектын харагдах өнцөг), Радарын төрлүүд (SLAR, SAR, IFSAR). LIDAR ашигласан тандан судалгаа. Байр зүйн лидар. Далайн гүнийг тодорхойлох лидар. Агаар мандлын шинж чанарыг тодорхойлох лидар. Газар зүйн мэдээллийн системийн хэрэглээ. Орон зайн өгөгдөл. ArcCatalog болон ArcMap программын талаарх үндсэн ойлголт. Координатын системүүд болон буулгалтууд.