Стратегийн маркетинг

MRKG703 / Доктор

Багц цаг: 3

Маркетинг худалдааны тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Дэлхийн бизнес, маркетингийн хөгжлийн зүй ёсны үр дүн болж үүсэн хөгжиж байгаа стратегийн маркетингийн удирдлагын агуулгыг ойлгуулан байгууллагынхаа үйл ажиллагаанд стратегийн маркетингийн үнэлгээ өгч зах зээлд ажиллах алс хэтийн стратеги бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх мэдлэг, чадвар олгоход оршино. Тус хичээлээр оюутанд эзэмшүүлэх стратегийн маркетингийн хүрээнд шийдвэр гаргахтай холбоотой дараах компетенциудыг. Үүнд: Академик компетенц: • Стратегийн маркетингийн талаарх орчин үеийн ялгаатай үзэл баримтлал, зарчмуудад харьцуулалт хийх, үнэлэх чадвар • Бизнесийн болон бизнесийн бус байгууллагыг удирдах стратегийн маркетингийн шийдвэрүүдийг боловсруулах арга зүйд суралцаж, түүнийг практикт ашиглах дадал чадвар • Гаргасан шийдвэр дээр үндэслэн тайлан бичих, илтгэл хэлэлцүүлэх, дэвшүүлсэн үзэл санаагаа баталж хамгаалах чадвар г.м. Судалгааны компетенц: • Стратегийн маркетингийн удирдлагын хүрээнд харьцуулсан судалгаа хийж, шийдэл гаргах • Стратегийн маркетингийг хөгжүүлэх боломжит хувилбарыгсонгож, илэрхийлэх • Баг бүрдүүлэх, багийг удирдах,төслийн менежментийг хэрэгжүүлэх • Уян хатан бүтээлч сэтгэлгээтэй байх, бие даан суралцах ба цагийн болон нөөцийн менежментийг хэрэгжүүлэх Ерөнхий компетенц: • Маркетингийн мэргэжлийн болон судлаачийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөж, аливаа ажлыг удирдан зохион байгуулахад хариуцлагатай хандах чадвар • Баг хамт олныг удирдаж, багаар ажиллах, гадаад хэл дээр мэргэжлийн ном, сэтгүүл ашиглах, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх чадвар • Харилцааны чадвар эзэмших

Товч агуулга

Энэхүү хичээл нь оюутнуудад стратегийн маркетингийн хүрээний зайлшгүй шаардлагатай бүрэлдэхүүн хэсэг болох стратегийн удирдлагын мөн чанар, бүтэц, тогтолцоо болон стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх талаарх онолын үзэл баримтлалын талаар ерөнхий ойлголтыг өгнө. Хичээл нь лекц, илтгэл, хэлэлцүүлэг, суралцах жишээ, эссений зохистой хослолоос бүрдэнэ. Хичээлийн явцын хэлэлцүүлэг нь хичээлийн чухал бүрэлдэхүүн хэсэг байх болно. Хичээлийг Стратегийн удирдлагын мөн чанар, ойлголтууд, хэрэглэгч төвтэй маркетингийн удирдлага, Стратегийн маркетингийн төлөвлөлтийн үйл явц, Нөхцөл байдлын шинжилгээ, Маркетингийн орчны судалгаа, Зах зээлийн сегментчилэл, зорилтот зах зээл, хоногшилтын стратеги, Шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт, брэндийн стратегийн удирдлага, Бүтээгдэхүүний стратеги,Үнэ ба хуваарилалтын сувгийн стратеги, Маркетингийн харилцаа, идэвхжүүлэлт зэрэг сэдвийн хүрээнд судална.