Байгаль орчны экономикс

ECON310 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр эдийн засгийн үйл ажиллагаа хүрээлэн буй байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг болон энэхүү нөлөөллийг бууруулахын тулд ямар бодлогуудыг хэрэгжүүлдэг талаарх мэдлэгийг олж авна. Хичээлийг судласнаар оюутан эдийн засаг, байгаль орчны хоорондын эргэх хамаарал, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээг хийх чадвар эзэмшинэ.Мөн хичээлийн гол зорилго нь эдийн засгийн тогтвортой хөгжил, байгалийн нөөц баялагийн ашиглалт, нөөц баялагийн үнэлгээний талаарх үндсэн ойлголтуудыг танилцуулахад оршино.

Товч агуулга

Байгаль орчны эдийн засгийн хичээлийн эхний 2 лекцийн хүрээнд байгаль орчны эдийн засгийн салбар шинжлэх ухаан үүссэн түүхэн нөхцөл, шалтгаан болон байгаль орчин эдийн засаг 2-ийн хоорондын харилцан хамаарлын загвар, тогтвортой хөгжил ба түүний талаарх үзэл баримтлалуудыг үзнэ. Үүний дараах лекцүүдэд байгаль орчинд учруулах бохирдол, эвдрэл сүйрлийг хамгийн бага байхаар эдийн засгийн үйл ажиллагааг хэрхэн оновчтой явуулах болон түүнд нөлөөлөх бодлогын талаар авч үзнэ. Байгаль орчны эдийн засгийн шинжилгээнд хэрэглэгддэг үндсэн үнэлгээний болон судалгааны арга техникүүдтэй танилцана. Хичээлийн сүүлийн лекцүүдээр нөхөн сэргээгдэх нөөц, шавхагдах нөөцийн оновчтой олборлолтын хэмжээг хэрхэн тогтоох аргуудын талаар авч үзнэ.