Турк хэл 1

TURK251 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Түрк хэл 1 хичээлийн зорилго нь тухайн хэлний хэлзүйн үндсэн суурь дүрмүүдийг эзэмшүүлж тодорхой нэг сэдвийн хүрээнд энгийн, богино харилцаа(гэр бүл, ойр дотныхон, амьдарч буй орчин тойронтой холбоотой)-нд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, бусдын санаа бодлыг ойлгох чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.

Товч агуулга

Түрк хэл 1 хичээлийн агуулгын хүрээнд хэлзүйн үндсэн дүрмүүдийг авиазүйн төвшинөөс эхлэн үгзүй, өгүүлбэрзүйн төвшинд үзэж судална. Үүнд: түрк хэлний үгийн бүтэц, ялангуяа нэр үгийн хувилал буюу тоо, тийн ялгал, биед хамаатуулах нөхцөл, биеийн төлөөний нэр, тэмдэг нэр, түүний давуу, эрчимжүүлсэн зэрэгүүд, тооны нэр, түүний ангилалууд, үйл үгийн одоо, өнгөрсөн цаг, захирах, хүсэх төлөвүүдийг тухайлан авч үзнэ.