Аж үйлдвэрийн экономикс

ECON316 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн гол зорилго нь эдийн засгийн онолын ангийн оюутнууд дэлхийн сонгодог аж үйлдвэржилтийн процесс, түүний түүхэн үйл явц, гол зарчмууд, орчин үеийн аж үйлдвэржилт болон сүүлийн үеийн шинээр аж үйлдвэржилсэн орнуудын талаар онолын болон нийгмийн мэдлэг эзэмшиж, үйлдвэржилтийн макроэдийн засгийн загварын шинжилгээ хийх чадварыг эзэмшинэ.

Товч агуулга

Тус хичээл дараахи үндсэн хэсгүүдээс бүрдэж байгаа. Эхний хэсэгт оюутнууд аж үйлдвэржилтийн түүхэн үйл явцын талаар мэдээлэл авч, Европ, Америк болон Азийн орнуудын аж үйлдвэржилтийн тухай мэдлэг эзэмшинэ. Хичээлийн хоердугаар хэсэгт аж үйлдвэржилт болон дэд бүтэц, эрчим хүч, тээвэр, түүхий эдийн холбоосын тухай мэдлэг эзэмшиж, үйлдвэржилтийн зарим онолын загварыг судлах болно. Хичээлийн эцсийн хэсэгт аж үйлдвэржилтийн бодлого, шинээр аж үйлдвэржсэн орнуудын туршлага, уламжлалт бус эрчим хүч болон технологийн дэвшил шинэ аж үйлдвэрийн салбаруудыг бий болгож байгаа тухай болон аж үйлдвэржилтийн төлөвийн тухай судлах болно. Орчин үеийн аж үйлдвэржилтийн хувьд Ази Номхон далайн орнуудыг судалгааны төвд оруулсан болно.