Ажил мэргэжил ба мэдээллийн менежмент

SBCS606 / Магистр

Багц цаг: 4

Социологи, нийгмийн ажлын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээний мэдээллийн менежмент хичээл нь нийгмийн зорилтот бүлгүүдийн хэрэгцээ шаардлага, онцлогийг харгалзан мэргэжлийн зөвлөгөөг өгөх, мэдээллийн систем ба мэдээллийн хэрэгслийг мэргэжлийн зөвлөгөөнд ашиглах ур чадварыг эзэмшүүлэхэд оршино

Товч агуулга

Энэ хичээлээр мэргэжлийн зөвлөгөөний арга зүйн үндэс болон зорилтот бүлгүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх арга техникийг мэдэх; ЕБС, МБС, халагдсан цэргүүд, өнчин хүүхдүүд, удаан хугацаагаар гадаад ажиллаж ба амьдарч байсан иргэд, удаан хугацааны ажилгүйчүүд, их дээд сургууль төгсөгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ба боловсрол мэргэжилгүй иргэдийн мэргэжлийн тухай мэдээлэлд дүн шинжилгээ хийх, бүлгээр зөвлөгөө өгөх ба зуучлах ур чадвартай болгох; “Ажил олгох клуб” ба “Өөртөө туслах бүлэг” үүсгэн санаачлах, зохион байгуулах; мэдээллийн менежментийн тухай ойлголт, мэдээллийн менежментийн хүрээ, үндсэн чиглэл ба үүргийн тухай ойлголттой болох, зорилтот бүлгүүдэд зориулсан ажил мэргэжлийн мэдээллийн санг бий болгох, мэргэжлийн зөвлөгөөнд ашиглах ур чадварыг эзэмшүүлэхэд оршино.