Cиликатан материалын технологи

ACHE408 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Силикатан (цемент, керамик болон шилэн) материалууд, шинж чанар, түүхий эд, тэдгээрийг үйлдвэрлэх технологийн физик-химийн үндэсийг эзэмшүүлэх.

Товч агуулга

Силикатууд тэдгээрийн бүтэц шинж, чанар. Силикатан материал түүний ангилал. Цемент, цементийн нэр төрөл. Дэлхийн хэмжээнд цемент үйлдвэрлэлийн өнөөдрийн түвшингийн байдал (үйлдвэрлэлийн хэмжээ, нэр төрөл, технологийн хөгжилт г.м.). Портландцемент, түүний үндсэн фазуудын химийн найрлага, бүтэц. Портландцемент үйлдвэрлэлийн хими-технологийн үндэс. Портландцементийн клинкерийн шинж чанар, химийн найрлага, фазын бүтэц. Портландцементийн гидратжих ба хатуужих явц дахь химийн урвал, физик-химийн үндсэн процесс, динамик өөрчлөлтүүд. Цементийн үйлдвэрлэл хөгжиж ирсэн түүх, улс нийгмийн хөгжилд цемент болон бетоны үйлдвэрлэлийн ач холбогдол, хэрэгцээ.г.м. Монгол улсад цемент үйлдвэрлэж буй өнөөгийн байдал, ирээдүйн хэрэгцээ, хөгжилтийн чиг хандлага. Керамик болон шилэн материалууд тэдгээрийн ангилал, гарган авах, түүхий эд, үйлдвэрлэл.