Хүн ам зүйн ахисан түвшний шинжилгээ

DEMO805 / Доктор

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлийн гол зорилго нь хүн амын ахисан түвшний шинжилгээ хийх арга зүйд суралцуулах явдал юм. Мөн хүн ам зүйн үндсэн үзүүлэлтүүд болох төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөний тоо мэдээлэл хангалтгүй үед тэдгээрийн утгад шууд бусаар нөлөөлөх мэдээллийн үндсэн дээр тооцох аргачлалыг судална. Түүнчлэн хүн амын тодорхой хугацааны турш дахь шилжилт өөрчлөлтүүдийг хүн ам зүйн олон шатат загварын тусламжтайгаар тооцох талаар авч үзнэ.

Товч агуулга

Гүнзгийрүүлсэн шинжилгээний арга зүй буюу хүн амын шууд бус арга техникүүд; шууд бус аргуудын талаарх ойлголт, тодорхойлолт, арга техникийг ашиглах хэрэгцээ шаардлага, үндсэн зарчмууд; төрөлтийг тооцох шууд бус аргууд; насжилтын хүснэгтийн өргөтгөсөн загварууд; шилжих хөдөлгөөнийг шууд бусаар тооцох; хүн ам зүйн олон шатат загварууд