Цацрагийн хамгаалал ба цацраг идэвхт хаягдлын менежмент

NUCL407 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

 Цөмийн цацрагийн төрөл, цацрагийн үүсгүүр, тэдгээрийг бүртгэх арга  Цөмийн цацрагаас хамгаалах, аюулгүй болгох, олон улсын болон манай улсын цацрагийн хамгааллын дүрэм журам  Цөмийн эрчим хүчний реакторын хувьд худалдааны цөмийн түлшний циклийн тогтолцоог хянах  Цацраг идэвхт хаягдлын тоо хэмжээ, найрлага, хэлбэр зэрэгт тоон хэмжээний шинжилгээ хийх  Цацраг идэвхт хаягдал үүсэн бий болох, цацраг идэвхт хаягдлыг тодорхойлох  Цацраг идэвхт хаягдлыг боловсруулан эзэлхүүнийг бууруулах, тогтворжуулах, хадгалахад тохирох технологийн хяналт  Хугацаанаас хамаарч цацраг идэвхт хаягдлаас дулаан ялгарах, цацрагийн хордуулах чанар, цацраг идэвхийн өөрчлөлт зэрэгт тоон шинжилгээ хийх • Цөмийн цацрагийн үүсгүүр, цацрагийн тунг үнэлэх, цацрагийг илрүүлэх • Манай улсын болон дэлхийн улс орнуудын цацрагийн аюулгүй байдлын хууль тогтоомж • Цөмийн түлшний цикл ба цацраг идэвхт хаягдал үүсэх  Түлшний циклийн үйл явц ба цацраг идэвхт хаягдал (олборлох болон нунтаглах, уран баяжуулах, түлш үйлдвэрлэх, реактор ажиллуулах, дахин боловсруулах)  Цацраг идэвхт хаягдлын хэмжээ ба ангилал (бага түвшний цацраг идэвхт хаягдал, өндөр түвшний цацраг идэвхт хаягдал, цацраг идэвх, хордуулах чанар) • Цацраг идэвхт хаягдлыг боловсруулах технологи  Бага түвшний цацраг идэвхт хаягдлыг хатууруулах ба эзэлхүүнийг багасгах  Ашигласан түлшийг хадгалах  Өндөр түвшний цацраг идэвхт хаягдлыг дахин боловсруулах ба шил болгох  Транс-ураны хаягдлыг хатууруулах  Цөмийн материалыг дахин ашиглах үед хаягдал үүсэх нөлөө  Үүсэн хаягдлыг дахин ашиглах үеийн цөмийн материалын нөлөө • Цацраг идэвхт хаягдлыг аюулгүй болгох технологи  Бага түвшний цацраг идэвхтэй хаягдлыг аюулгүй болгох технологи  Өндөр түвшний цацраг идэвхтэй хаягдлыг аюулгүй болгох технологи: Цацраг идэвх өндөртэй булшилсан хаягдлын хувьд олон саадын ойлголт ба дулааны шинжилгээ • Геологийн хадгалах газрын аюулгүй байдлын үнэлгээ  Ашигласан түлшээ хадгалах газар өгөх хүсэлт гаргахад шаардлагатай дүрэм журам ба стандартууд  Ашигласан түлшийг аюулгүй хадгалах газрын математик гүйцэтгэлийн үнэлгээ: Ус судлал, цацраг идэвхт бодисыг гаргах, цацраг идэвхт бодисыг тээвэрлэх

Товч агуулга

Цөмийн түлшний циклийн процесс дахь материал болон бүрэлдэхүүн хэсгүүд, хаягдлын үзүүлэлтүүд, цацраг идэвхт хаягдлын үүсгүүрүүд, бүтэц найрлага, цацраг идэвх болон дулаан ялгаруулалт, хаягдлыг боловсруулах технологиуд; хаягдлыг аюулгүй болгох технологиуд; хаягдлыг аюулгүй болгох үеийн аюулгүй байдлын үнэлгээ