Програм хангамжийн төсөл

ICSI410 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Програм хангамжийн инженер нь хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, өндөр чанартай, бүтээгдэхүүнийг инженерийн тохирсон арга техник, технологи, аргачлал, процессыг ашиглан бүтээхээс гадна програм хангамжийн төслийг удирдан зохион байгуулах мэдлэг, чадвартай байх ёстой. Програм хангамжийн төсөл нь програм хангамж хөгжүүлэх зорилгоор хийгдэх бөгөөд түүнийг төлөвлөх, эрсдэлийг тооцоолох зэрэг бусад төрлийн төсөлд хамаарах үндсэн үйл ажиллагааг агуулах боловч програм хангамж хөгжүүлэх арга зам тодорхойлох, хөгжүүлэлтийн үед ашиглах арга техник сонгох зэрэг бусад төслөөс ялгаатай нарийн төвөгтэй үйл ажиллагаатай. Энэ хичээлээр програм хангамжийн инженерийн зайлшгүй мэдвэл зохих төсөл төлөвлөх, зохион байгуулах, програм хангамжийн эрсдэлийг тооцоолох, удирдах аргууд болон програм хангамжийн хөгжүүлэлтийн үе шатууд, тэдгээрт ашиглах арга техникүүдийн талаарх үндсэн ойлголтыг олгохоос гадна, түүнийг практикт хэрэгжүүлнэ.

Товч агуулга

Удиртгал, Програм хангамжийн амьдралын давтамж, Экстрем програмчлал, Өртөг тооцоолох, Төлөвлөлт, Эрсдэлийн менежмент, Шаардлагын инженерчлэл, Статик загварчлал, тэмдэглэгээ, Динамик загварчлал, тэмдэглэгээ, Хэрэглэхүйц байдал, туршилтын загвар, Програм хангамжийн зохиомж, Програм хангамжийн архитектур, Үлгэр загвар, Фреймворк, хэрэглээ, Хэрэгжүүлэлт, багажийн хэрэглээ, Тестлэх, Нягтлан хянах , Дүгнэлт, Төслийн эцсийн танилцуулга