Дунд шатны орос хэлний унших, бичих дадал I

RUSH236 / Бакалавр

Багц цаг: 3

Европ судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээл нь ОХУ-ын орос хэлний босго түвшин В1 (ТРКИ I) түвшинд явагдана. Оюутан энэ хичээлийг судалснаар нийгэм-ахуй, нийгэм соёлын хүрээнд 2,300 үгийг мэддэг, унших, бичихэд идэвхитэй хэрэглэж чаддаг болно.

Товч агуулга

Боловсрол, соёл урлаг, биеийн тамир, улс төр, эдийн засаг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зэвсэгт хүчин, хот, хөдөөгийн ялгаа, нүүдэл, эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал, хүрээлэн буй орчин, нийгмийн тулгамдсан асуудал, сансар огторгуй, орчин үеийн харилцаа холбооны хэрэгсэл, орчин үеийн шинэ хандлага, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудал, олон улсын байгууллага талаарх асуудлуудыг хөндөж бичвэрт дэвшүүлсэн асуудлыг хэлэлцэх, санал солилцох зэргээр ярилцаж, үзэл бодлоо зохион бичлэг, найруулан бичлэг, эссе хэлбэрээр илэрхийлнэ.