Хятадын улс төр, гадаад харилцаа

CHIN434 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

БНХАУ-ын улс төрболон гадаад харилцааны тухай ерөнхий мэдлэгээ гүнзгийрүүлж, цаашид энэ чиглэлээр судалгаа хийх үндэс суурийг тавина. Хятад улсын үндсэн хууль, төрийн эрх барих байгууллага, төрийн байгуулалт, нам улс төрийн хүчнүүд, төв орон нутгийн төрийн эрх барих гүйцэтгэх засаглалын байгууллагууд, тэдгээрийн бүтэц зохион байгуулалт, үүрэг, хууль цааз, олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт болон БНХАУ-аас Дэлхийн их гүрнүүдтэй тогтоосон гадаад харилцаа, гадаад бодлогын талаар цогц мэдлэгтэй болно

Товч агуулга

Сэдэв 1: БНХАУ-ын нийгэм улс төрийн тогтолцоо Сэдэв 2: БНХАУ-ын Үндсэн хууль, хуулиудын тогтолцоо Сэдэв 3: БНХАУ-ын төрийн байгууллагуудын тогтолцоо Сэдэв 4: БХАТИХ Сэдэв 5: БНХАУ-ын дарга Сэдэв 6:БНХАУ-ын Төрийн зөвлөл Сэдэв 7:Цэргийн төв зөвлөл Сэдэв 8: Орон нутгийн Ардын төлөөлөгчдийн хурал ба орон нутгийн ардын засгийн газар Сэдэв 9: Хятадын үндэстний орон нутгийн өөртөө засах тогтолцоо Сэдэв 10: Ардын дээд шүүх Сэдэв11: Ардын дээд прокурор Сэдэв 12: Улс төрийн намууд Сэдэв 13: Улс төрийн зөвлөлдөх тогтолцоо Сэдэв 14: БХАУТЗХ-ын Байнгын Хорооны Дарга Сэдэв 15: БНХАУ-аас их гүрнүүдтэй тогтоосон харилцаа Сэдэв 16:Хятад Европын холбооны харилцаа Сэдэв 17:БНХАУ болон Хөрш орнуудтай харилцах харилцаа Сэдэв 18:Олон улсын харилцаан дах оролцоо Сэдэв 19:Гадаад харилцааны бусад чиглэлийн тухай тоймлон үзнэ