Байгууллагын зан төлөв

MNGT209 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Байгууллагын зан төлөвийн шинжлэх ухааны онолын суурь мэдлэг олгож, байгууллагын удирдлагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх чадвар эзэмшүүлэх.

Товч агуулга

Байгууллагын зан төлөвийн шинжлэх ухааны талаарх үндсэн ойлголт, судлах болсон шалтгаан ач холбогдлыг авч үзэх, байгууллага дахь бие хүний зан төлөвийн онцлог шинжүүд, байгууллага дахь бүлгийн үйл ажиллагаа, бие хүн ба бүлгийн харилцан үйл ажиллагаа, зөрчил зөрөлдөөн бий болох учир шалтгаан, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, зөрчил зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэх арга зам, байгууллагын соёлын тухай ойлголт, байгууллагын соёл хэрхэн бүрэлддэг, түүнийг бүрдүүлэгч хүчин зүйлс, байгууллагын өөрчлөлт, өөрчлөлийн үе шат, өөрчлөлтийн эсэргүүцлийн эх үүсвэрүүдийн талаарх тодорхой ойлголт өгнө. Түүнчлэн байгууллагын ажилтан түүний зан төлөвт суралцах процесс, байгууллагын зан төлөвийг хүлээн авах, бие хүний үндсэн хэв шинжүүд, байгууллага дахь бүлгийн үйл ажиллагаа, бие хүн бүлэгт татагдах үндсэн шалтгаанууд, бүлгийн үйл ажиллагаанд нөлөөлдөг хүчин зүйлүүд, бүлгийн төрөл, бүлгийн нягтралын тухай ойлголт, бүлэгт хамрагдсанаар бие хүнд гарах зан төлөвийн өөрчлөлтүүд, бүлгийн хөгжлийн үе шатууд, баг ба бүлгийн ялгааг тайлбарлан таниулна. Мөн байгууллага дахь хүмүүсийн хоорондох харилцаа, хүмүүсийн сайхан харилцаанд нөлөөлдөг хүчин зүйлүүд, хүмүүс хооронд үүсэх зөрчил, зөрөлдөөний шалтгаан, эх үүсвэр, түүнийг шийдвэрлэх арга замууд, хүмүүсийн зан төлөвт сөрөг хандлага гаргадаг стрессийн тухай ойлголт, стресс бий болох үндсэн хүчин зүйлс ба шалтгаан, түүнийг арилгах арга замууд, бие хүнд үүсэх стрессийг хэрхэн арилгах арга замуудтай танилцана. Ажилтны ажлын гүйцэтгэл, сэтгэл ханамжинд нөлөөлөх соёлын нөлөө, өөрчлөлтийг удирдах загварууд, байгууллагын хөгжилийн тухай ойлголт, мэдлэгийн менежментийн талаар тодорхой ойлголт өгнө.