Хятад хэл 2 (Ерөнхий суурь)

CHIN101 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 3 цаг - 16 хоног

Зорилго

(Хятад хэлний үндсэн анхан шатны мэдлэгдээ тулгуурлан өдөр тутмын харилцан яриа, бичвэрийг сонсон уншиж, ойлгон өөрийн хүсэл бодлыг бусдад хялбараар дамжуулан, илэрхийлж чаддаг болно.)

Товч агуулга

(Хятад хэлний үндэс II хичээлээр суралцагсад галиг үсэг болон хичээл дээр сурсан ханз үсэг, үг, өгүүлбэр зэргийг таньж мэдэж сурна. Ханзны түлхүүр үсгийн тусламжтайгаар толь бичгээс ханз үсэг олж сурах, харилцан яриа болон богино хэмжээний бичвэрийг уншиж ойлгох, энгийн зурвас, захиа захидал, богино тэмдэглэл мэдээллийг бичлэгийн зөв дараалалтайгаар бичиж сурах, оюутанд хамгийн энгийн мэндчилгээнээс эхлэн богино өгүүлбэр хичээлд хэрэглэгдэх үг хэллэгийг сонсгон ойлгож сургах, бусдын бодол санааг сонсож ойлгон өөрийн хүсэл бодлыг илэрхийлж чадах арга барилд тус тус суралцуулна. )