Логик ба тооцоолол

MATH309 / Бакалавр

Багц цаг: 3

Математикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

20-р зуунд үүсэж хөгжсөн мэдээллийн технологи буюу компьютертэй холбогдоx математик асуудлуудтай танилцуулж, тэдний талаар ул суурьтай мэдлэг олгох. Эдгээр асуудлуудыг математикийн сонгодог салбар болох логикийн үүднээс авч үзэн, нэг талаас логикийн ач холбогдлыг ойлгуулж нөгөө талаас компьютерийн уг үндэст нэвтрэх.

Товч агуулга

Хичээлийг гурван үндсэн хэсэгт хувааж болно. Эхний хэсэгт бүх логик системийн үндэс болсон хэллэгийн логиктой танилцуулна. Тэр дундаа хэллэгийн логикийн синтакс болон семантиксийг тодорхой үзэж, түүний математик томъёололтой ажиллах чадварыг суулгана. Мөн энд сурсан мэдлэгээ логик бодлого бодоход ашиглах ба PROLOG (програмчлалын хэл) дээр ажиллах эхний алхамд суралцана. Улмаар хэллэгийн логик системийн гүйцэд, зөрчилгүй болон компакт байх гэсэн үндсэн гурван чанарыг батална. Дараа нь тооцоологдохуйн онолын хамгийн суурь ойлголтуудтай танилцуулна. Энэ хүрээнд Турингын машин, төгсгөлөг автомат болон рекурсив функцийн тухай ул суурьтай үзэх ба эдгээр суурь ойлголтуудын харилцан хамаарлын тухай зарим чухал теоремуудыг батална. Хичээлийн сүүлийн хэсэгт хүндрэлийн онолын элементүүдийг үзэж судална. Энэ хүрээнд аливаа бодлогын хүндрэлийг тогтоох үндсэн шалгууруудтай танилцаж, хүндрэлийн үндсэн ангиуд болох P, NP-ийн тухай ойлголттой болно. Улмаар сонгодог бодлогуудын хүндрэлийн шинжилгээг хийж сурна.