Туршилтын экономикс

ECON431 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээл нь үйл хөдлөл болон туршилтын экономикстой танилцуулна. Хичээл нь үндсэн хоёр зорилготой. Нэгдүгээрт, лабораторын туршилт буюу эдийн засгийн онолын хүрээнд судлагддаг сонгодог онолуудын үр дүнг судлана. Хоёрдугаарт, бодлогын нөлөөний судалгаа буюу талбар дээрх /лабораторын гаднах/ туршилтын экономиксын арга зүйг судлана.

Товч агуулга

Энэ хичээлээр үйл хөдлөлийн болон туршилтын экономиксын үндсийг судлана. Туршилтын экономиксийн хөгжил, арга зүй, үйл хөдлөлийн экономиксийн үндсийг үзнэ. Экономикс нь туршилтын шинжлэх ухаан болохтой танилцсаны дараа стандарт экономикст бусад нийгмийн шинжлэх ухаануудаас авч хэрэглэж болох аргуудыг үзнэ. Эхний туршилтууд зах зээлийн солилцоог авч үзнэ.Үр ашигтай өрсөлдөөний тэнцвэрийн зайлшгүй шаардлага юу байх вэ. Чамберлин, Смит нарын сонгодог төвлөрөлгүй зах зээлийн туршилтын хувилбар дээрх асуултад хариулт өгөх ба энэхүү хувилбарыг бид судлана. Үүний дараа, үйл хөдлөлийн экономиксын эх үндэс болсон Канеман болон бусадын эндоумент туршилтыг судлана. Мөн хичээлээр бодлогын нөлөөллийн судалгаанд өргөн ашиглагддаг талбар дээрх туршилт буюу хяналттай санамсаргүй туршилтын аргыг судална.