Хүн амын эдийн засаг

ECON324 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

“Хүн амын эдийн засаг” хичээлээр хүн амын өсөлт, өөрчлөлтийн болоод хүн ам зүйн шилжилтийн эдийн засгийн шалтгаан, үр дагавар, тодорхойлогч хүчин зүйлсийн талаар судална.

Товч агуулга

Хүн ам зүйн өөрчлөлт, тэдгээрийн шалтгаан, үр дагавар, түүнтэй холбоотой бодлогын асуудлуудыг эдийн засгийн талаас авч үзнэ. Юуны өмнө хүн ам зүйн шилжилтийн онол, дэлхийн хүн амын өсөлт, өөрчлөлтийн чиг хандлагыг судалж, төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөн болон насны бүтцийн талаархи хүн ам зүйн суурь ойлголтыг товч өгнө. Үүний дараагаар хүн ам зүйн өөрчлөлт, хүн ам зүйн ногдол ашиг (demographic dividends), хүн амын насжилт, хадгаламж, тэтгэврийн шийдвэр, хүмүүн капитал дахь хөрөнгө оруулалт, хуримтлал зэрэг эдийн засгийн үр дагаврын талаар үзнэ. Хүн амын өөрчлөлттэй холбоотой эдийн засгийн шалтгааныг мөн судална. Эцэст нь, өндөр насны тэтгэвэр, эрүүл мэндийн шинэчлэл зэрэг хүн ам зүйн өөрчлөлттэй холбоотой бодлогын асуудлуудыг авч үзнэ.