Инженерийн физик

PHYS285 / Бакалавр

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: 3 цаг - 8 хоног

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Энэхүү хичээл нь МУИС-ийн ХШУИС-д элсэн суралцагчдад зориулсан хичээл бөгөөд оюутанд: • байгалийн ухаанд суурилсан инженерчлэл, технологийн аль нэг салбарт нарийн мэргэшихэд зайлшгүй шаардлагатай физикийн ухааны суурь мэдлэг олгох, • физикийн үндсэн хуулиуд, гол чухал үзэгдлүүдийг лабораторийн хичээлээр таниулж, физикийн багажит хэмжилтийн анхдагч дадал дүй олгох, • физикийн ухааны суурь мэдлэгийг алгебр, геометр, функцийн анализ зэрэг математик аргуудтай хослуулан хэрэглэж байгалийн юмс үзэгдэл, техник, технологийн асуудлыг онолын хувьд загварчлан тооцоолж шийдэх суурь чадвар олгоход чиглэсэн болно. • байгалийн ухаанд суурилсан инженерчлэл, технологийн аль нэг салбарт нарийн мэргэшихэд зайлшгүй шаардлагатай физикийн ухааны суурь мэдлэг олгох, • физикийн үндсэн хуулиуд, гол чухал үзэгдлүүдийг лабораторийн хичээлээр таниулж, физикийн багажит хэмжилтийн анхдагч дадал дүй олгох, • физикийн ухааны суурь мэдлэгийг алгебр, геометр, функцийн анализ зэрэг математик аргуудтай хослуулан хэрэглэж байгалийн юмс үзэгдэл, техник, технологийн асуудлыг онолын хувьд загварчлан тооцоолж шийдэх суурь чадвар олгоход чиглэсэн болно.

Товч агуулга

Физикийн судлагдахуун: одон гаригаас эгэл бөөмс хүртэл. Кинематикийн үндсэн ойлголтууд. Энерги, ажил, чадал. Хадгалагдах хуулиуд. Бүх ертөнцийн таталцалын хууль. Шингэний механик. Механик хэлбэлзэл ба долгион. Дулааны физикийн үндсэн ойлголтууд. Хийн кинетик онол. Дулааны хөдөлгүүр ба термодинамикийн хоёрдугаар эхлэл. Цахилгаан цэнэг, орон, гүйдэл. Соронзон орон. Хувьсах гүйдэл. Гэрлийн долгиолог ба бөөмлөг мөн чанар. Цацрагийн дөхөлтөөр толь, линзэд оптик дүрс үүсэхийг тайлбарлах нь. Гэрлийн дисперс, интерференц, дифракц. Гэрлийн туйлшрал, шингээлт, сарнил, хос хугарал. Харьцангуйн тусгай онол. Бөөмийн долгиолог чанар ба тодорхойгүйн зарчим. Шредингерийн тэгшитгэл. Атомын квант механик загвар. Үелэх систем. Лазер. Цөмийн бүтэц ба холбоос энерги. Цөмийн соронзон резонансын дүрслүүр