Хэл, ярианы соёл (Ерөнхий суурь)

CULT102 / Бакалавр

Багц цаг: 3

Европ судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Хэл, ярианы соёлын хичээлийн зорилго нь оюутныг эх хэлээрээ зөв ярьж, бичиж сургахад оршино. Энэ хичээлээр оюутан энгийн харилцааны соёлоос эхлээд албан бичиг боловсруулах, эрдэм шинжилгээний зохиол, бүтээл бичих, илтгэх чадвартай болох бөгөөд оюуны өмчийн асуудалд зөв зохистой хандлагыг хэвшүүлнэ.

Товч агуулга

Харилцаа, хэл, сэтгэхүй, соёл, хэл ярианы соёл, хэлний боловсрол, бичгийн зохиолын хэл, хэлний хэм хэмжээ, харилцааны орчин, зорилго гэсэн үндсэн ойлголт ухагдахууны нэртомьёог таниулах, монголчуудын уламжлалт мэндлэх, хүндлэх, талархах, зэмлэх, цээрлэх ёс заншлын тухай мэдлэг олгож, хэрэглэж хэвшүүлэх, утсаар зөв соёлтой харилцаж сургах, илтгэх урлаг, илтгэж сурахын ач холбогдол, илтгэгч, илтгэлийн хэл яриа, илтгэх аргын талаар мэдлэг олгож, илтгэх чадварыг хөгжүүлэн МУ–ын албан бичиг боловсруулах, хөтлөхөд тавих шаардлага, баталсан стандарттай танилцуулж тэдгээрийн дагуу ажиллаж албан бичиг боловсруулж сургах, шинжлэх ухааны зохиолын найруулгын үүрэг, онцлог, төрөл зүйл, тавигдах шаардлага болон эрдэм шинжилгээний илтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, дипломын ажил, ангийн ажил, дадлагын тайлан, бие даалт бичих арга зүйтэй танилцуулж, бичиж сургана.