Аялал жуулчлалын антропологи

TOAN406 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хүний гарал үүсэл, эволюц хөгжил, угсаатан төрхний ангилал, хүний бие бялдарын онцлог, удамшин хувьсах шинжүүдийг судлан, хүний нийгэм, улс төр, эдийн засаг, ураг төрөл, итгэл үнэмшил, шашин шүтлэг, хэл соёл, зан заншил, угсаатан зэрэг нийгмийн олон талт мэдлэгийг эзэмшин соёлын олон янз байдлыг бүхлээр нь буюу тодорхой нэг болон хэд хэдэн соёлыг харьцуулан судлах арга зүйд суралцана. Жуулчны угсаа гарал төрхний ангилал, зан байдлын онцлогийг антропологийн шинжлэх ухааны үндэслэлтгээр судална.

Товч агуулга

Хүний био антропологи, нийгэм соёлын антропологийн үүсэл, хөгжил, соёлын үүсэл, нийгмийн хувьслын онол, соёлын өвөрмөц ба цогц чанар, нийгмийн гарал үүсэл, арьс өнгө ба зан төлөв, хүйс, гэр бүл, жендерийн тухай ойлголт, арьс өнгө хүйсийн ялгаварлал, угсаа гарвалын тухай ойлголт, угсаатны шинж чанар, тэмдэгт чанар, статус, угсаатны бүлэг, үндэстэн, ястан, соёлын олон талт байдал, улс төрийн антропологийн түүхэн тойм, аялал жуулчлалын нийгэм соёлын судалгааны тойм, орчин үе ба аялал жуулчлал, зан төлвүүд, аялал жуулчлалын антропологийн онолын тулгуур ойлголтууд, аялал жуулчлал судалгааны обьект болох нь пост модерн жуулчин, нийгмийн анги ба соёлын өвүүдийг судална.