Геологийн програм хангамж

GEOL409 / Бакалавр

Багц цаг: 2

Геологи, геофизикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Ашигт малтмалын ордын хайгуулын үр дүнг компьютерийн програм ашиглан боловсруулах, хайгуулын геологичдийн шийдвэрлэх үндсэн асуудлууд, хийж гүйцэтгэх ажлын арга аргачлуудад суралцаж уурхайн үйл ажиллагааг хянах, үйлдвэрлэлийг үндсэн түүхий эдээр хангах, нөөцийн болон ашиглалтын хайгуулын үндсэн аргууд, хүдрийн дээжлэлтийн аргуудад суралцана.

Товч агуулга

Майкро Майн-Кантан 3Д програм хангамжийн боломжууд, түлхүүрүүдийг ашиглан АМО-ын хайгуулын үр дүнг боловсруулан нөөцийг тогтоон ашиглалт бэлтгэх ашиглалтын үндсэн технологи, ашиглалтын хайгуулын төрлүүд, хүдрийн дээжлэлт тэдгээрийн төрлүүд, уурхайд хийгдэх баримтжуулалт, зүсэлтийн төрлүүд, АМО-ын нөөцийн тооцоо, аргууд.