Микроэкономиксийн шинжилгээ

ECON305 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Хэрэглэгчийн онолыг гүнзгийрүүлэн судалж,зах зээлийн сул талууд болох тэгш бус мэдээлэл, дам нөлөөний талаар мэдлэгтэй болж, ерөнхий тэнцвэрийг судалж хувь хүн болон аж ахуй нэгжийн үйл хөдлөлийг тухайн зах зээл болон ерөнхий тэнцвэрийн хүрээнд энгийн тайлбар өгөх чадвартай болоход оршино.

Товч агуулга

Хэрэглэгчийн онолоор үнэ/цалин/зээлийн хүүгийн өөрчлөлтийн худалдан авалт, сайн сайхан байдалд үзүүлэх нөлөө, зах зээлийн сул талууд болох тодорхой бус байдал, тэгш бус мэдээлэл, дам нөлөө болон нийгмийн барааг судалж, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тайлбарлана. Мөн нэг зах зээл дээрх өөрчлөлт нь нийт зах зээлийн системд хэрхэн нөлөөлөхийг ерөнхий тэнцвэрийн онолоор судална. Тэнцвэрийн үед эдийн засгийн үр ашиг хэрхэн хангагдаж байгааг баялгийн онолоор гүнзгийрүүлэн судална.