Социалист системийн түүх

HIST392 / Бакалавр

Багц цаг: 3

Түүхийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Дэлхийн улсуудын түүхэнд ЗХУ-ын задралын дараа үүссэн пост социалист улсуудын үүсэл, хөгжил, задрал, одоогийн хандлага онцгой байр эзэлдэг. Ялангуяа системийн задралын дараагаар үүссэн шинэ нөхцөл байдлууд нь тухайн улсуудын болон бүс нутаг, олон улсын харилцаанд цоо шинэ нөхцлийг үүсгэсэн юм. Олон улсын харилцаанд хоёр туйлт тогтолцооноос нэг туйлт тогтолцоонд шилжсэн түүхийг системийн улсуудын зангилаа асуудлуудын хүрээнд цогц мэдлэгтэй болно. Эдгээр улсуудын түүхэн хөгжил, нийгэм, эдийн засаг, соёл, нийгмийн сэтгэлгээнд гарсан өөрчлөлтийн талаар мэдлэгтэй болно. Дэлхийн болон бүс нутгийн улсуудын түүхэнд социалист системийн улсуудын түүхэн хөгжлийн онцлог, бүс нутагт гүйцэтгэсэн үүрэг, чиг хандлагыг мэдэх ач холбогдолтой. Бүс нутгийн улс, үндэстэнүүдийн зөрчлийн уг сурвалжийг танин мэдсэнээр даяарчлагдаж байгаа орчин үед асуудлыг шийдвэрлэх арга зам, гарцыг түүхэн баримтанд тулгуурлан цогц системтэй мэдлэг олгох, бие дааж судалгаа хийх арга зүйг эзэмших, мэдлэгээ практикт хэрэглэх боломж олгоход уг хичээлийн зорилго оршино. Мөн Монгол улс нь системийн улсуудын бүрэлдэхүүн учраас эдгээр улсуудын түүхэн сургамж нь өнөөгийн нөхцөлд улам бүр практик ач холбогдолтой болж байна.

Товч агуулга

Хүн төрлөхтөний түүхэнд ЗХУ тэргүүтэй социалист системийн улс гэгдсэн эдгээр улсуудын түүхэн хөгжлийн асуудлыг тодорхой зангилаа асуудлаар авч үзнэ. Системийн улсуудын хөгжил, задрал, хандлага нь орчин үеийн олон улсын харилцаанд одоо ч анхаарал татсан асуудлын нэг болоод байна. Сурах бичиг, судалгааны бүтээлүүд болон сурвалжийн чанартай эх зохиолууд, сургалтын баримтат кинонуудад тулгуур ойлголтуудыг авах бөгөөд ХХ зууны гол, гол үйл явдал, дэлхийн дайн, Версаль-Вашингтоны систем, хөгжил, задрал колонийн систем хөгжил, задрал, дэлхийн хөгжлийн хандлага, глобал асуудлууд, тусгаар тогтнол геополитик, ашиг сонирхолын зөрчил, эх гүрнүүд-дэлхийн бодлого зэрэг асуудлуудыг голлон авч үзнэ.