Мэдээллийн системийн үндэс

ICSI205 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 10 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Мэдээллийн систем, системийн хөгжүүлэлт, системийн удирдлага болон хэрэглээний талаарх үндсэн ойлголттой болж, жижиг хэмжээний мэдээллийн системийн цар хүрээ, үйл ажиллагааг (бизнесийн болон техникийн ерөнхий шаардлага) тодорхойлох, мэдээллийн систем ба цахим үйлчилгээг зохистой ашиглахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг тодорхой түвшинд эзэмшинэ.

Товч агуулга

Мэдээлэл, мэдээллийн системийн үндсэн ойлголт; байгууллага ба мэдээллийн систем; мэдээллийн системийн мэргэжил; мэдээллийн системийн үндсэн үйл ажиллагаа; мэдээллийн системийн бүрэлдэхүүн хэсгүүд; мэдээллийн системийн төрлүүд; мэдээллийн системийг хөгжүүлэх, өөрчлөх хэрэгцээ шаардлага; мэдээллийн системийн хөгжүүлэлт; мэдээллийн системийг хөгжүүлэх амьдралын цикл; мэдээллийн системийн хөгжүүлэлтийн аргууд; мэдээллийн системийн удирдлага: цаг хугацаа, чанар, зардал, хүний нөөцийн удирдлага, өөрчлөлт, эрсдэл, худалдан авалт, харилцаа, хамтын ажиллагааны удирдлага; мэдээллийн системийн бодлого, стратеги; мэдээллийн системийн нэвтрүүлэлт, хөрвүүлэлт; мэдээллийн системийн эдийн засгийн үндэслэл; мэдээллийн системийн нууцлал, аюулгүй байдал; мэдээллийн системийн хэрэглээ