Нанотехнологи

PHYS717 / Доктор

Багц цаг: 2

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нанотехнологийн тулгуур ойлголт, физик үндэс, хэтийн төлөвтэй танилцаж, үйлдвэрлэл, ахуйд нэвтэрсэн гол чухал нанообьектууд ба нанотехнологийн багаж хэрэгслүүдийн хими ба физик үндэс, бүтэц, ажиллах зарчим, хэрэглээний талаар суурь мэдлэгтэй болно. Нанобүтэцтэй хагас дамжуулагч нимгэн хальсийг вакуумд ууршуулах аргаар (PVD) гарган авах, нүүрстөрөгчийн нано хоолойг уураас суулгах химийн аргаар (CVD) гарган авах багажуудтай танилцаж лабораторийн ажил хийснээр нанобүтэц гарган авах ажилбарын анхдагч дадал дүй эзэмшинэ.

Товч агуулга

Нанотехнологийн үндсэн ойлголтууд, түүхэн хөгжлийн тойм. Нано дүрслэл ба нано ажилбарын үндсэн хэрэгслүүд: Атомын хүчний микроскоп (AFM), түүний төрлүүд. Туннелийн сканчлагч микроскоп (STM). Оптик хямсаа...гм. Атом, молекул, нано объект хоорондын харилцан үйлчлэлийн энерги ба хүч. Морс ба Леннард-Жонсын потенциал. Ван-дер-Ваальсын харилцан үйлчлэл. Сорьц ба нано тэмтрүүл хоорондын харилцан үйлчлэл. Нано бүтцийг гарган авах физик ба химийн аргууд. Нойтон идүүлэх-хэвлэх ба хуурай идүүлэх-хэвлэх аргууд. Эргэлтээр тараан хучих арга. Электролитээс гальваник суулгах арга. Өндөр вакуумын орчин гарган авах техник хэрэгсэл ба тэдгээрийн үндсэн үзүүлэлтүүд, хэрэглээ. Нанобүтцийг уураас суулгах химийн аргаар (CVD) гарган авах нь. Нанобүтцийг уураас суулгах физик аргаар (PVD) гарган авах нь. Нано объектууд: Квант цэг, наноутас, фуллеренүүд, эдгээрийн шинж чанар, гарган авах, хэрэглээ. Нано объектууд: Нүүрстөрөгчийн нанохоолой (CNT), гэрэл цацруулагч органик диод (OLED) эдгээрийн шинж чанар, гарган авах, хэрэглэх нь. Нано технологийн судалгаа-үйлдвэрлэлийн (R&D) ерөнхий тойм: Зах зээл дээрх нано бүтээгдэхүүнүүд ба үйлдвэрлэгч компаниуд.