Дунд шатны япон хэлний унших бичих дадал 2

JAPN307 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Япон хэлний боловсролын “JF Standard”-ийн B1-B2 түвшний бичих, уншиж ойлгох чадвар эзэмшүүлэх зорилготой. Бичиг баримт боловсруулах үндсэн аргуудыг эзэмшүүлсэнээр ангийн ажил, реферат, диплом бичих бэлтгэл болно.

Товч агуулга

Анх олсон суурь мэдлэгээ улам бататгаж, Япон хэлний боловсролын “JF Standard”-ийн B1-B2 түвшинд шинжлэх ухаан, түүх, анагаах ухаан зэрэг сэдвээр 1000-1500 үгтэй бичвэр, дунд хэмжээний үлгэр домог, өгүүллэг тууж зэргийг уншиж ойлгодог болно. Мөн тухайн сэдэвтэй холбоотой дасгал ажиллах, бичвэрийн гол агуулгыг товчлон бичих замаар үг хэллэгийг өөрийн болгон эзэмших, улмаар эзэмшсэн үг хэллэг, хэлзүйн дүрмийг ашиглан сэдэвтэй холбоотой мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээллээ бусдад ярих, бусдын бичсэн, ярьсан зүйлийг унших, сонсох, өөрийн саналыг хэлэх зэргээр эзэмшсэн мэдлэгээ бүтээлчээр ашиглах хичээл болно.