Турк хэлний хэлзүй 1

TURK201 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тус хичээлийн зорилго нь тухайн хэлний хэлзүйн үндсэн суурь дүрмүүдийг эзэмшүүлж тодорхой нэг сэдвийн хүрээнд энгийн, богино харилцаа (гэр бүл, ойр дотныхон, мөн амьдарч буй орчин тойронтой холбоотой)-нд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, бусдын санаа бодлыг ойлгох чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.

Товч агуулга

Турк хэл нь монгол хэлний нэгэн адил Алтай язгуурын хэлэнд хамаарах залгамал бүтэцтэй хэл юм. Турк хэлний зүй 1 хичээлийн агуулгын хүрээнд хэлзүйн үндсэн дүрмүүдийг авиазүйн төвшинөөс эхлэн үгзүй, өгүүлбэрзүйн төвшинд үзэж судална. Үүнд: турк хэлний үгийн бүтэц, ялангуяа нэр үгийн хувилал буюу тоо, тийн ялгал, биед хамаатуулах нөхцөл, биеийн төлөөний нэр, тэмдэг нэр, түүний давуу, эрчимжүүлсэн зэрэгүүд, тооны нэр, түүний ангилалууд, үйл үгийн одоо, өнгөрсөн цаг, захирах, хүсэх төлөвүүдийг тухайлан авч үзнэ. Энгийн, өдөр тутмын харилцааг сонсож ойлгох, эхийн хүрээнд үндсэн гол мэдээллийг олж чадах, богино харилцаанд асуултанд хариулж, өөрийн мэдэхийг хүссэн зүйлээ асуух, бусдын хүсэлтэнд зөвшөөрөх хийгээд үгүйсгэх хариу өгөхөд хэрэглэх үндсэн хэлзүйн дүрмийг үзэж судална.