Монгол хэлний бүтээврийн найруулга зүй

MONG607 / Магистр

Багц цаг: 3

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Монгол хэлний бүтээврийн найруулгад гүйцэтгэх үүргийг зөв таньж, тэдгээрийг бүтээлчээр хэрэглэх чадвар эзэмшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино. Бүтээврийн найруулгыг тусад нь авч үзэх явдал монгол хэлний найруулга, бүтээвэр судлалд дутуу байгаа орон зайг нөхөж, эх хэлний зүй зохист хэрэглээнд чухал хувь нэмэр болно

Товч агуулга

Монгол хэлний залгавар бүтээвэрт тулгуурлаж, тэдгээрийг найруулгад зөв хэрэглэх дүрмийг тогтоон тодорхойлох асуудал монгол хэлшинжлэлд чухал асуудал болно. Өнөөг хүртэл монгол хэлний найруулга зүйд бүтээврийн найруулгыг цогцод нь авч үзсэн судалгааны бүтээл гараагүй байна. Гэвч найруулгын чиглэлээр гадаадад гарсан сүүлийн үеийн бүтээлүүдэд бүтээврийн найруулгад гүйцэтгэх үүргийг чухалчлан үзэж, задлан тайлбарласан зүйл цөөнгүй. Тийм учраас хэлзүйн айг илрүүлэгч бүтээвэр бүрийн онцлог, монгол хэлний зөв найруулгад хэрэглэх хийгээд эс хэрэглэх дүрмийг онолын болон хэрэглээний талаас зөв тодорхойлоход энэ хичээлийн ерөнхий агуулга чиглэнэ.)