Археологийн сэргээн засварлалт

ARCH703 / Доктор

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

Сүүлийн жилүүдэд Монгол улсын нутгаас харьцангуй сайн хадгалагдсан торго даавуу, арьс эсгий, бусад зөөлөн эдлэлүүд багагүй олдож байгаа бөгөөд тэдгээр зөөлөн эдлэлийг сэргээн засварлах, хадгалж хамгаалах аргазүйн мэдээлэл дутагдаж байна. Түүнчлэн манай оронд энэ чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчин дутмаг, археологийн олдворыг сэргээн засварлах тусгай лаборатори ч байхгүй байгаа билээ. Иймд археологийн даавуу, зөөлөн эдлэлийг сэргээн засварлах, хадгалж хамгаалах чиглэлээр аргазүйн зөвлөгөө боловсруулах, улмаар энэхүү онолын мэдээллийг ашиглан манай улсын археологийн мэргэжлийн судалгааны байгууллага, улсын их сургууль, хүрээлэн, музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа, өмнө нь судалгааны эргэлтэнд зохих хэмжээгээр орсон хийгээд хараахан эрдэм шинжилгээний боловсруулалт хийгээгүй байгаа энэ төрлийн зарим олдворт анхан шатны тодорхойлолт, цэвэрлэгээ, бэхжүүлэлт хийж цаашдын сэргээн засварлалтанд бэлтгэх зорилт дэвшүүлэн ажиллаж ирлээ. Ингэснээр олдворуудыг цаашид зохих нөхцлийн дор хадгалж хамгаалах, олон нийтэд зориулсан музейн үзмэр болгон ашиглахад хэрэглэх суурь мэдлэгийг суралцагчдад олгох ач холбогдолтой.

Товч агуулга

Археологич болгон хээрийн нөхцөлд олдворыг хадгалж хамгаалах аргазүйг эзэмшсэн байх ёстой. Ялангуяа, төрөл бүрийн модон эдлэл, бөс даавуу, арьс шир, хивс нэхмэл, ханын зураг зэрэг нь онцгой нямбай ажиллагаа, арчилгаа шаардана. Иймээс томоохон шинжилгээний ангид мэргэжлийн сэргээн засварлагчид ажилладаг. Тус хичээлээр орчин үеийн археологийн сэргээн засварлалт, олдворыг хадгалж хамгаалах аргазүйг археологийн даавуу, зөөлөн эдлэлийн жишээн дээр судална.